Спорт


П.Тэмүүжин хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар нэрлэгдлээ

1 сар TIMES.MN

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байгаа билээ.

Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/ нар тус тус хүртэж байсан билээ.

2018 оны 2-р сарын шилдэг тамирчны шалгаруулалт 3-р сарын 9-16-ны өдрүүдэд үргэлжилж, ялагчийн нэр тодорлоо. Өнгөрөгч сард Индонезийн Жакарта хотноо явагдсан Азийн Наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан медалийг хүртсэн тэквондогийн спортын тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нийт саналын тоогоороо тэргүүлж, хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо. Тэрээр Рио де Жанейрод болсон 2016 оны Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, Монгол улсын түүхэн дэх анхны ялалтыг байгуулж байсан билээ.

Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксийн тамирчин Б.Мишээлт, Парисын их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, жүдогийн тамирчин Ц.Цогтбаатар нар үзүүлж, удаах байруудыг эзлэв. Энэ сард Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксийн шигшээ багийн тамирчид болох О.Жаргалан, Х.Энх-Амар болон Парисын их дуулгаас хүрэл медаль хүртсэн, МУГТ М.Уранцэцэг нар мөн нэр дэвшлээ.

"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг билээ. 2-р сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад түүхэн дэх хамгийн их буюу 5800 гаруй хөгжөөн дэмжигч, 30 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ.


ХОЁРДУГААР САРЫН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

НИЙЛБЭР ДҮН:

О.Жаргалан – 11,5%

Б.Мишээлт – 13,7%

П.Тэмүүжин – 41,5%

М.Уранцэцэг – 12,4%

Ц.Цогтбаатар – 13,5%

Х.Энх-Амар – 7,4%

Олон нийтийн санал асуулгын дүн:

О.Жаргалан – 6,3%

Б.Мишээлт – 23,8%

П.Тэмүүжин – 46,1%

М.Уранцэцэг – 10,6%

Ц.Цогтбаатар – 9,1%

Х.Энх-Амар – 4,2%

Спортын сэтгүүлчдийн санал асуулгын дүн:

О.Жаргалан – 16,7%

Б.Мишээлт – 3,6%

П.Тэмүүжин – 36,9%

М.Уранцэцэг – 14,3%

Ц.Цогтбаатар – 17,9%

Х.Энх-Амар – 10,7%



Холбоотой мэдээлэл


Энэ сард болох бөхийн барилдаан
Энэ сард болох бөхийн барилдаан
1 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.