Спорт


Арслан Н.Золбоо түрүүллээ

6 сар, 1 долоо хоног TIMES.MN

Казак түмний үндэсний НАУРЫЗ баярт зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Мөнхийн үсэг групп, Хүч спорт хороо, Их богд дэвжээний бөх, хурц бадрангуй арслан Н.Золбоо 8 даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Эрдэнэт Булганы ДЦС, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Сандагдорж үзүүрлэв.

Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар СХ, ИМАРТ ХХК, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Сүлд СХ, Ай Жи Эй ХХК, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан А.Давааням нар шалгарлаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.