Спорт


Монгол цэргийн баярын бөхийн барилдаанд 256 хүчтэн зодоглоно

1 сар TIMES.MN

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн цолтой үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй 200 гаруй бөх барилдахаар бүртгүүлээд байна.

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 14 цагаас эхлэх энэ барилдаанд хүчээ сорих 256 хүчтэнг цахимаар бүртгэж байгаа бөгөөд өнөөдөр 17 цагт хүртэл үргэлжилнэ. Одоогийн байдлаар улсын аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, харцага Б.Одгэрэл, Х.Гантулга, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 200 гаруй бөх цахимаар бүртгүүллээ хэмээн МҮБХ-ноос мэдээлж байна.



Холбоотой мэдээлэл


Энэ сард болох бөхийн барилдаан
Энэ сард болох бөхийн барилдаан
1 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.