Спорт


Оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээн шилдгүүдээ тодруулав

1 сар TIMES.MN

Монгол Улсын 2018 оны Оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээнд 14 их, дээд сургуулийн эрэгтэй 14, эмэгтэй 11 багийн 300 гаруй оюутан тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Монгол улсад биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит болгон амжилттай явуулсан уг тэмцээнийг МДХ-ны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хариуцан ажиллажээ. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Жаргалсайхан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Цэрэнсодном, МВХ-ны ЕНБД Ц.Бат-Энх, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Л.Эрдэнэпүрэв нар оролцож шилдэг баг тамирчдад шагналыг гардуулав.

Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас тэргүүн байрт СМ М.Бат-Очир дасгалжуулагчтай СДМ Г.Төрмандах ахлагчтай ШУТИС, хоёрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Б.Билгүүндалай ахлагчтай МУИС, гуравт СМ Ц.Батбаатар дасгалжуулагчтай, Ж.Батжаргал ахлагчтай ИЗОУИС, эмэгтэй багуудаас тэргүүн байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Э.Сугаржав ахлагчтай МУИС, хоёрт СМ Б.Долгормаа дасгалжуулагчтай, Т.Ариунцэцэг ахлагчтай ХААИС-ийн баг, гуравт ОУХМ Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Хишигсүрэн ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид тус тус шалгарч Оюутны УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, хоёрдугаар байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, гуравдугаар байрт СМ М.Бат-очир дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид шалгарлаа. Тэмцээний үеэр шилдэг эрэгтэй тоглогчоор ШУТИС-ийн тамирчин М.Ганбилэг, эмэгтэй шилдэг тоглогчоор МУИС-ийн тамирчин Б.Цолмон нарыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.



Холбоотой мэдээлэл


Энэ сард болох бөхийн барилдаан
Энэ сард болох бөхийн барилдаан
1 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.