Нийгэм


Нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгох журам хэвээр үйлчилнэ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөрөөс эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг нь хууль бус гэдгийг шүүх нотолсон гэх агуулгатай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнд цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар хийлээ.


Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат  “Иргэн Санжаагийн Одгэрэл нь нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах нь хууль бус гэдэг мэдээлэл тараасан. Энэ нь ташаа мэдээлэл. Тухайн иргэн өөрөө автомашинаа унаж яваагүй бөгөөд эзэмшиж эхлэхээс нь өмнө бичигдсэн торгуульд үндэслэн шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Иймд шүүхээс уг торгуулийг хүчингүйд тооцсон. Иймд иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна. Цаашид нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах журам хэвээр үйлчилнэ” гэв.


-Аккумлятор, приусны зөөлөн яндан хулгайлах гэмт хэрэг ихэсчээ-


   2018 оны эхний хоёр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 2243 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хулгайлах гэмт хэрэгт ихэвчлэн авто машины эд анги болон түүний дотор аккумлятор, приус машины зөөлөн машин хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ. 150 автомашины  аккумляторыг удаа дараагийн үйлдлээр үйлдсэн бүлэг этгээдүүдийг олж тогтоогоод баримтжуулан шалгаж байгаа аж. Эдгээр этгээдүүд 17-22 насны зургаан этгээд хоёр автомашинтайгаар нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдээс хулгайлсан нь одоогоор тогтоогдсон байна. Мөн приус машины зөөлөн яндан хулгайлсан хэргүүд шалгагдаж байгаа аж. Хулгайлсан зүйлээ зургаан түүхий эд авах цэгт өгдөг байсныг тогтоож харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.


 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.