2018,3-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


12-18 насныхан хүүхэд биш үү?

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашиллаа. Гэвч цас бүрэн хайлж, газар гэсэх болоогүй л байна. Харин хаврын сар гарлаа гэсэн шиг өнөөх баячуудын уралдаан болох нь ээ.


Бүр зарим аймагт болоод эхэлсэн байна. Тухайлбал өчигдөр Хэнтий аймагт Зүүн бүсийн хурдан морины уралдаан болсон байна. Мөн энэ ням гарагт буюу энэ сарын 18-нд өнөөх Дүнжингарав гэх уралдаан болохоор болжээ. Учир нь Засгийн газраас гаргасан шийдвэрт "Өвлийн" улиралд хурдан морины уралдаан явуулахыг хориглосон билээ. Тиймээс өнөөх морины хорхойтнууд хаврын сарыг тэсэн ядан хүлээж, хүүхдийн эрүүл мэндээр нааддаг уралдаанаа явуулдгаараа явуулах нь.




Уг нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тоот тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-нд “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах”-ыг хориглох заалт орсон байдаг.


Гэвч Засгийн газраас гаргасан шийдвэрт” жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон. Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгов. Хурдан морины эзэн, уяачдын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор унаач хүүхдийн ослын даатгалтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй” хэмээжээ.




Тэгэхээр 12-18 насны хүүхдээр морь унуулахыг зөвшөөрсөн гэсэн үг юм.


Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд 0-18 насныхныг хүүхэд хэмээн үзнэ гэж заасан байдаг. Хүүхэд бол хүүхэд нас хамааралгүй л байлтай.


Энэ талаар албаныхнаас тодруулахад “Бид хурдан морь унаач хүүхдийн асуудалд арга хэмжээ авч, анхаарч ажиллаж байна. Засгийн газраас хаврын улиралд болж буй уралдаанд 12-оос доош насны хүүхдээр морь унуулахыг хориглосон. Бид хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд түлхүү анхаарч байна. Тухайлбал, унаач хүүхдүүдээ бүгдийг нь бүртгэлжүүлж, хурууны хээгээр таниулдаг болсон. Энэ нь 12-оос доош насны хүүхэд морь унах ямар ч боломжгүй гэсэн үг юм” хэмээсэн юм.


Харин Хүний эрхийн комиссоос энэ талаар тодруулахад бид Засгийн газар болоод аймгуудын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн. Хүүхдээр морь унуулахын эсрэг байр суурь дээрээ хэвээрээ байгаа гэсэн юм. Аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн Зөвлөмж мөн Засгийн газар, Ерөнхий сайдад  хүргүүлсэн Хүсэлт


НҮБ Монгол Улсын Засгийн газраас унаач хүүхдүүдийн амь насны хариуцлагыг нэхсэн зөвлөмжийг өнгөрсөн оны зургадугаар сард ирүүлсэн. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцын 6 дугаар зүйлийн 2-т "Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.", 24 дүгээр зүйлийн 3-т "Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна." гэж тус тус заасны дагуу Монгол Улсын төр Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнө үүрэг хүлээсэн байдаг.




Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "...Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно..." гэж заасан байдаг.


Гэтэл өнөөдөр хүүхдүүд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Нэг ёсондоо 12-оос дээш насны хүүхдүүдийг гадуурхаж байна гэхэд буруудахгүй болов уу. 12-оос дээш 18 хүртэлх насны хүүхдүүд гэмт хэргийн халдлагад өртөж, хүчиндүүлж, хүчирхийлэлд өртвөл хохь нь гэж байгаатай адил биш гэж үү.


Өвөл, хаврын уралдаан битгий хэл зуны уралдаанд ч хүүхдүүд унаж, бэртэх тохиолдол олон байдаг. Гэвч уяачид маань өнө эртнээс хүүхдүүд хурдан морио унаад болоод байсан юм хэмээн өнөөх уламжлалаа ярьсаар өөрсдийгөө хамгаалан сууна. Өөрсдийн хүслээ дарж чадахгүй, хүүхдээс түрүүнд тавьж байна.


Судалгаанаас харахад 2013 онд 958 нь мориноос унаж хүнд хөнгөн бэртэн, зургаан хүүхэд амиа алджээ. 2014 онд 621 хүүхэд хөнгөн, хүнд гэмтсэн байна. Уралдааны үеэр хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих өвчлөл түгээмэл байдаг. Хүүхдийн бие физиологид шууд бусаар үүсэх өвчлөлүүд ч олон юм байна. Тодруулбал, хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсдэг, цаашлаад төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүргэх эрсдэлтэй гэж мэргэжлийн эмч тайлбарлаж байна.




Албан бус тоон мэдээллээр 1996 оноос хойш 25 унаач хүүхэд мориноос унаж амь насаа алдаад байгаа. Түүнчлэн НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангаас мэдээлж байгаагаар нэг жилд гэхэд уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн гэсэн оноштой 300 хүүхэд гэмтлийн эмнэлгийн хаалгыг татдаг байна. Үнэхээр харамсмаар.


Эцэг эхээсээ эрүүл саруул төрчхөөд нэг өдрийн баячуудын зугаа цэнгэл, сэтгэлийн таашаалын төлөө амь нас, амьдралаараа хохироод үлдэж байгаа хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалцгаая. Хүүхдийн мөнгөө ялгаварлаж өгнө, хурдан морь унахдаа ч ялгаварлана. Яачихсан ялгаварлын нийгэмд амьдраад байна даа бяцхан үрс минь ...



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 1 долоо хоног [202.21.106.150]


уяачид өөрсдөө унах хэрэгтэй


Зочин    5 сар, 1 долоо хоног []


ХҮҮХЭД НАСЫГ 16 БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БОЛСОН БАЙХ ШҮҮ.ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ АВСАН ХҮҮХЭД УИХ-Д СОНГОХ СОНГОГДОХ ЭРХТЭЙ БОЛЖ БАЙНА УУ


Зочин    5 сар, 1 долоо хоног []


moridiin ezdiig shorond hiigeed ogoo


Зочин    5 сар, 1 долоо хоног []


Хийх юмаа мөнгөө багтааж ядсан луйварчид л морин уралдаан зохион байгуулж байгаа. Морин тойруулгад бооцоотой үз


Зочин    5 сар, 1 долоо хоног []


ZA TEGEED NUGUU HUUHED NI UNAAD UHCHIHVEL BARAG HOTINHNIG BAYASGAHGEJ HUUHED ULEE GEED ZUGEER BAIJAAGAAD HEREGTE ORNO SHUU,HOLUUR HOLUUR...


Зочин    5 сар, 1 долоо хоног []


havriin uri orson dulaahan saihan bolj bhad hiij bna shte. tgeed ch 12 nasnaas deesh nasnii huuhed unuulahaar bolson. yund ni gonshignood bdiiim be