Дэлхий


Стивен Хокинг 76 насандаа таалал төгслөө

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Стивен Хокинг  нь 1942 оны 1р сарын 8нд Оксфорд хотод төржээ. Өнөөдөр буюу 2018 оны 3р сарын 14нд тэрээр 76 насандаа Кембриж дэх гэртээ таалал төгссөн гунигт мэдээ Дэлхий даяар тарж байна.


Түүнийг ховор өвчны улмаас (ALS) бие нь мэдээгүй болж тусгай харилцах төхөөрөмжийн тусламжтайгаар олон жил өөрийн дуу хоолойг хүргэж байгааг мэдэх байх. Онолын физикч, онолын орчлон ертөнц судлаач тэрээр Харьцангуй онол, Хар нүх зэрэг тайлагдашгүй зүйлсийн талаар шинжлэх ухааны үүднээс эдгээр зүйлсийг судлах үйлсэд маш том хувь нэмэр оруулсан нэгэн юм.

1980-аад оны үеээс харилцааны төхөөрөмж нь сайжирсаар ирсэн бөгөөд анх гараа хөдөлгөж бичдэг байжээ.2005 онд гар нь хөдлөхөө больсны дараагаар түүний хацрын булчингийн хөдөлгөөнөөр яриаг нь орчуулдаг болсон ч маш удаан минутад 2 үг байлаа. 2009 онд Intel түүний тархины бүтэц, нүүрний хөдөлгөөн зэргээр үг яриаг нь орчуулах хэд хэдэн оролдлого хийж байсан ч амжилтгүй болсон байна. 


Холбоотой мэдээлэл


Их ойг үндэслэгч буюу Forest man
Их ойг үндэслэгч буюу Forest man
1 долоо хоног, 6 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.