Улс төр


С.Баярыг АТГ арав гаруй цаг байцаажээ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Ерөнхий сайд асан Санжийн Баяр Монголд  ирээд арав гаруй хонож байгаа аж. Түүнийг уржигдар /2018.03.12/ АТГ-аас дуудаж арав гаруй цаг байцаажээ. Ингэхдээ “Жаст” болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотой асуудлаар ийнхүү дуудаж байцаасан байна.Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Мөн “Жаст”-ын Ш.Батхүүг АТГ хоёр хоногийн өмнө баривчилсан юм.


Эх сурвалж: www.polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 1 долоо хоног []


Шалгаад юм олдох уу. Хүрэлсүх хамгаалах байлгүй дээ.