Эдийн засаг


"ЛэндМН" хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа маргааш эхэлнэ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

ЛэндМН хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа 2018 оны гуравдугаар сарын 14-нөөс буюу маргаашаас эхэлнэ.


Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/951 тоот тушаалаар "Лэндмн ББСБ" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгожээ.


Монголын санхүүгийн зах зээлд анх удаа финтек технологи нэвтрүүлсэн “Лэндмн ББСБ"  компанийнхаа 25 хувийг олон нийтэд санал болгож, нэгж хувьцаагаа 25 төгрөгөөр арилжаалж, нийт 5 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн. Харин энэ дүн 16.5 дахин давж биелсэн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 7-ныг хүртэл 1.6 тэрбум ширхэг үнэт цаас буюу 43.98 тэрбум төгрөгийн захиалга ирсэн байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.