Нийгэм


Нэгдүгээр эгнээгээр зорчиход торгох нь хууль бус байсныг нотоллоо

3 сар, 1 долоо хоног TIMES.MN

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүх иргэн О.Санжаагийн гаргасан эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 50 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг өчигдөр хэлэлцсэн байна.


Тэрбээр "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” болон Зөрчлийн тухай хуульд үндэслэн нэгдүгээр эгнээгээр зорчиж болохгүй гэсэн эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг баталж, заргаа авсан байна.


Шүүхээс “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн наймдугаар зүйлд тээврийн хэрэгсэл байрлан явах үед баримтлах хориглосон болон зөвшөөрсөн журмыг тогтоосон хэдий ч үүнд тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон, хязгаарласан хэм хэмжээ алга, Цагдаагийн байгууллагаас шуудангаар хүргүүлсэн зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас нь “Шийтгэлийн хуудасны маягт’’-ын шаардлагыг хангахгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн зэрэг арав орчим үндэслэлээр дээрх торгуулийн хуудсыг хүчингүй болгосон байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар []


Tegvel 1-r yavsan geed tulsun torguulaa butsaaj avah iin tuld haana handah yum boloo turguul n huuli bus yum bna tulsun torguulaa butsaaj avii humuuseee