Нийгэм


БНСУ-ыг зорих Монголчуудын ачааг шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг нь хураасан гэв

3 сар, 1 долоо хоног TIMES.MN

БНСУ руу зорчих иргэдийн анхааралд хүргэх нэгэн мэдээлэл байна. “Солонгос улс дахь монголчууд” фейсбүүк группт нэгэн залуугийн анхааруулга болгох үүднээс оруулсан постыг гэрэл зургийнх нь хамт та бүхэнд хүргэе. Уг постыг өнөөдөр 11:00 цагийн үед нийтэлсэн юм. О.Тэмүүлэн гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч тэрээр “Солонгосруу зорчих нутаг нэгтнүүд минээ. Урьд шөнө Korean Air-аар ирсэн 150 гаруй монголчуудыг бүгдэд нь номeр тараагаад 3 цаг гаруй оочeрлуулж байгаад бүх хүний чeмодан савыг нэг нэгэнгүй үзэж шалгаж байна. Шүлхий юм уу, эсвэл eр нь л манайхныг шалгаж байгаа юм уу мэдэхгүй. Бусад онгоцныхон зүгээр л гараад л. Тамхи, тариа, хиам, борц, боорцог еэвэн гээд л хуй хураагаад дээр нь хил зөрчигч гэсэн юман дээр гарын үсэг зуруулаад байх шиг бна. Хүмүүс утсаар яриад л чиний захисан юмыг хураалгах нээ ....тэр боодолтой юманд чинь юу байсын.... өлбөрч үхэх гэж байгаа биш дэмий юм авч ирсийн гэх мэт яриа энэ тэнд гүй. Ийм шалгалтуул ганц өнөөдөр биш байгаа бололтой. Тиймд өөртөө болон өрөөлд төвөг учруулахгүй сайхан аялцгаагаарай” гэжээ.



БНСУ-г зорих монголчуудын ачааг шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг нь хурааж байна гэв

БНСУ-г зорих монголчуудын ачааг шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг нь хурааж байна гэв

БНСУ-г зорих монголчуудын ачааг шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг нь хурааж байна гэв



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар [121.160.51.200]


Эх сурвалжийг нь үнэн зөв бичээрээ, Тэмүүлэнгийн бичсэн зүйл биш үү