Эдийн засаг


СТАТИСТИК: Сарын дундаж цалин 1 сая 38 мянган төгрөг байна

6 сар, 1 долоо хоног TIMES.MN

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 мянган төгрөгөөр өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


 Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 38.5 мянган аж ахуйн нэгжид ажилладаг 613.9 мянган иргэний цалинг үндэслэж дундаж цалинг тооцоолж гаргасан байна. 


Цалингийн хэмжээг хүйсийн байдлаар авч үзвэл:

Эрэгтэйчүүдийн дундаж цалин - 1 сая 148 мянга 700 төгрөг,

Эмэгтэйчүүдийн дундаж цалин - 929 мянга 600 төгрөг байгаа аж.


Нийт ажиллагчдын:

7.6 хувь буюу 46.7 мянган –240 000 төгрөг хүртэлх цалинтай

5.6 хувь буюу 34.3 мянган –240 000-300 000 төгрөг хүртэлх цалинтай

14 хувь буюу 85.7 мянган –300 000-500 000 төгрөг хүртэлх цалинтай

35.2 хувь буюу 261.4 мянган –500 000-900 000 төгрөг хүртэлх цалинтай

19.8 хувь буюу 121.9 мянган –900 000-1300 000 төгрөг хүртэлх цалинтай

4.6 хувь буюу 28.2 мянган –1300 000-1500 000 төгрөг хүртэлх цалинтай

13.2 хувь буюу 80.6 мянган –1500 000 төгрөгөөс дээш цалинтай байна. 


Ажиллагчдын цалинг мэргэжлээр нь авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая төгрөг, харин ХАА, ой загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна. 












Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.