Улс төр


Ц.Оюунбаатар: Дөрвөн намын гишүүд нэгдэн шинэ дээд үндсэн хуулийг дэмжих арга хэмжээ болно

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

МАХН-аас шинэ дээд хуулийгг батлуулахын төлөө тунхаг бичиг бэлдсэн талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар "Улстөрийн хүчнүүд нийлж ядуурал, ажилгүйдэл, уул уурхайн баялагаас ашиг шим хүртэж чадахгүй байгаа зэрэг Монгол оронд тулгамдаж байгаа  нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө, шинэ дээд үндсэн хуулийг батлуулахын төлөө, ард иргэдээрээ дэмжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэв.


Мөн тус намын дэд дарга Ц.Оюунбаатар “Дөрвөн намын гишүүд нэгдэн шинэ дээд үндсэн хуулийг дэмжих, тунхаглах арга хэмжээ маргааш болно. Монголчууд нэг зүгт харж, эвтэй найртай явахгүй бол хоёр хөршөөсөө хол хоцорч, эдийн засгийн ядуурлаас гарч чадахгүйд хүрч, ирээдүй маш бүрхэг байна. Иймд бид гарц харж улстөрийн намуудыг нэгдэхийг уриалж байгаа юм” гэв. 

 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.