Нийгэм


‘’Андуудаа одонгоо зүүцгээе’’ хүндэтгэлийн арга хэмжээ болов

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас ‘’Андуудаа одонгоо зүүцгээе’’ хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Ч.Цог болон үе, үеийн ахмад офицерууд, албаны бусад хүмүүс оролцлоо.

‘’Андуудаа одонгоо зүүцгээе’’ хүндэтгэлийн арга хэмжээ жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаад 10 жил болж байна. Тэгвэл өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болсон энэхүү арга хэмжээнд Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн хугацаат цэргийн байлдагч нар, Батлан Хамгаалахын Их сургуулийн сонсогчид, Их засаг их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутанууд, мөн тэтгэвэр чөлөөнд байгаа 2000 гаруй бэлтгэл генерал, офицерууд оролцов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.