Нийгэм


“Турк Улсын Боловсролын өдөрлөг- 2018” энэ баасан гарагт болно

5 сар, 1 долоо хоног TIMES.MN


Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 16-наас 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд явагдах гэж байна.


Үүнтэй холбогдуулан тус ЭСЯ-наас 2018-2019 оны хичээлийн жилд Туркийн Их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 16-ны Баасан гаригт 15:30 цагт өөрийн өргөөндөө “Турк Улсын Боловсролын өдөрлөг- 2018” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.


Тус ЭСЯ нь Турк Улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан, залууст зориулж Туркийн боловсролын систем болон тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор цуврал уулзалтуулыг зохион байгуулсаар ирсэн билээ.


“Турк Улсын Боловсролын өдөрлөг- 2018” арга хэмжээнд Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг “АТА” -ийн гишүүд болон М.К. Ататуркийн нэрэмжит Нийслэлийн тэргүүний 5-р дунд сургуулийн багш, сурагчид оролцох бөгөөд мэдээлэл авахыг хүссэн иргэд Та бүхэн хүрэлцэн ирнэ үү. 










Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.