Энтертаймент


Дуучин Э.Амартүвшин олон улсын "BraVo" ёслолын хүндэт шагналын эзэн боллоо

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн шилдэг уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн "Bravo" ёслолоос Хүндэт шагнал хүртжээ.




ОХУ-ын Их театрт болсон энэхүү шагнал гардуулах ёслолд тэрбээр гэргийн хамт оролцсон юм. Тэрбээр "Юуны өмнө эх орныхоо нүүр царай болж, Монгол Улсаа төлөөлж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бол олон улсын уран бүтээлчдийг нэгтгэж байгаа гайхамшигтай шагнал юм. Энэ том шагнал миний цаашдын уран бүтээлийн замналд маш их амжилтыг дагуулах болно" гэв. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.