Спорт


“Пёнчан-2018: Б.Ганболд өнөөдөр уралдана

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

“Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцож буй манай тамирчин Б. Ганболд өнөөдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд тэших техникээр уралдах юм байна. Тэрбээр Улаанбаатарын цагаар 09:04 минут 30 секундэд гараанд гарах юм байна.


ОУХМ Б.Ганболд өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүгээр байрт шалгарч “Пёнчан-2018” паралимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан юм. Тэрээр өнөөдрийн уралдаанаас гадна гүйлтийн цанын 1 км, 10 км-ийн зайд энэ сарын 14, 17-ны өдрүүдэд уралдах хуваарьтай байгаа ажээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.