Байт харвааны эрэгтэй тамирчид мөнгөн медаль хүртлээ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Байт харвааны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн Тайландын Бангкок хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын багийн тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр зургадугаар байр эзэлжээ.

Эрэгтэйчүүдийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд нар мөнгөн медаль зүүжээ. Харин холимог багийн тэмцээнд олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар хүрэл медаль авсан юм. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд А.Энхтуяа шагналт дөрөвдүгээр байр эзэлжээ. Манай тамирчин хүрэл медалийн төлөөЭнэтхэгийн харваач Мадху Ведвандай ширүүн өрсөлдөөн үзүүлж 5:6 ялагджээ.


Азийн цомын тэмцээнд ОХУ болон Энэтхэгийн тамирчид тус бүр гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрт шалгарсан юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.