2018,3-Р Сар,07


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Вива сити бохиртойгоо холилдоод 11 хонож байна

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

Хан уул дүүргийн Вива сити хорооллын N26 байрны В1 давхраас бохирын ус хальж, тухайн байрны оршин суугчдад эвгүй үнэр үнэртэж, тав тухтай амьдрахад саад болж байна хэмээн бидэнд хандлаа.




Тус байрны нэг давхарт Вьетнам хоолны газар болон оффис байрладаг бөгөөд өнгөрсөн сарын 25-наас эхлэн доод давхраас нь бохир нь хальж эхэлжээ. Улмаар холбогдох байгууллага буюу тус хорооллын инженерийн шугам сүлжээ хариуцдаг "Санкомфорт" компанид хандсан боловч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа аж.




“Бохирын үнэр хамар сэртийлгэж, өтгөн шингэндээ хутгалдаж байхад яаж энд хоолны үйл ажиллагаа эрхлэх билээ. Зоогийн газраа хааж, оффисоо хүртэл өөр газар шилжүүлсэн. Хальсан бохирыг эхэндээ хувингаар зөөж байсан ч энд ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодолцон өнөөдрөөс насос авчран соруулж байна. Ариутгалыг хүртэл өөрсдөө хийж байна. Шөнө бохир нь халиад агуулах руу орох вий гэж санаа зовон хүн хүртэл цалинжуулж хонуулж байна. Хариуцсан "Санкомфорт" компани руу бохир хальсан өдрөөс хойш байнга ярьж байна. Харамсалтай нь хоёр инженер, дарга нар утсаа авдаггүй. Арай гэж инженертэй нь уулзсан бохирын шугам нь 14 метрийн гүнд байдаг учир газар гэсэхээр янзална. Одоохондоо соруулах л арга хэмжээ авч байна. Мөн өнгөрсөн жил ийм асуудал гарсан бөгөөд бид өөрсдөөсөө бүх зардлыг гарган янзалсан. Энэ жил бас л энэ асуудал давтагдлаа ” гэдгийг тус байранд үйлчилгээ явуулдаг байгууллагын захирал Б.Чингис ярилаа.


Жил бүр л Вива ситид бохирын шугамын асуудал гарч байдаг. Анхнаасаа сангийн асуудлаа буруу шийдсэн юм шиг байгаа гэх иргэд олон байв.




Бохир агаараар амьсгалснаар үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах, цээж давчдаж нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг харшлын шинж илэрдэг хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн сарын 25-наас эхлэн өдийг хүртэл 11 хонож байхад бохирын үнэр үнэртсэн хэвээр л байсан юм. Тэнд амьдардаг болон ялангуяа хальсан бохирыг хувингаар соруулж буй хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна.


Тус байрыг хариуцдаг гэх "Санкомфорт" ХХК-ийн байранд очсон боловч цайндаа орсон хэмээн хаалттай байсан учир тухайн байгууллагын инженер Д.Лхагвабаяраас утсаар тодруулга авлаа.




Тэрээр “Бохир хальсан асуудал ганц нэг удаа л гарсан байх. Тэрнээс жил бүр биш. Бидний зүгээс арга хэмжээ аваагүй биш авч байна. Бохирын шугам нь 12 метрийн гүнд байдаг учир янзлах боломж одоохондоо алга. Гэхдээ бид дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн тус байрыг барьсан "MCS Puma" төвтэй хамтран тус асуудлыг яаралтай засна. Учир нь анх тус байрыг барихдаа хиймэл хөрсөн дээр барьсан юм билээ. Тэгээд 400-гийн шугам нь 14 метрийн гүнд дарагдсан. Одоогоор өөр айл өрх рүү бохир орсон асуудал гараагүй байна. Ганцхан тухайн байгууллагын доороос гарсан. Бид ус сувгийнхантай хүртэл хамтарч камераар үзсэн. Бохирын шугам анх нэгдүгээр сард бөглөрсөн. 2 дугаар сар гартал бөглөөсийг гаргахаар соруулсан ч хэтэрхий гүнд байрлаж байгаа шугамын бөглөөсийг гаргах боломжгүй болсон" гэсэн тайлбарыг өгөв.




Тэгэхээр дөрөвдүгээр сар гартал N26 байрны В1 давхраас бохирын ус хальсаар, иргэд, тэнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд бүхэл бүтэн хорооллын иргэдийн бохирыг зөөж, эрүүл мэндээрээ хохирсоор байх болж байна. Энэ байранд үйлчилгээ явуулдаг иргэд бохирыг зөөж асгах, соруулах арга хэмжээ авахгүй бол нэг л шөнийн дотор бохир нь хальж энэ хороололд хүн амьдрах аргагүй болох юм. Оршин суугчдын эрүүл аюулгүй байдал амьдрах эрх зөрчигдөж байхад "Санкомфорт" ХХК болон мэргэжлийн хяналтын байгууллагынхан цаг агаар, улирлаар шалтгаалан нүдэн балай чихэн дүлий суусаар.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Энэ MSC гэж яасан балай газар вэ Монголын хамаг л сайхан газрыг хамж аваад ийм л юм барьж бдаг : сайхан хүүхдийн парк яаж бна аймаар үнэтэй зогсоол


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Энэ MSC гэж яасан балай газар вэ Монголын хамаг л сайхан газрыг хамж аваад ийм л юм барьж бдаг : сайхан хүүхдийн парк яаж бна аймаар үнэтэй зогсоол


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Энэ MSC гэж яасан балай газар вэ Монголын хамаг л сайхан газрыг хамж аваад ийм л юм барьж бдаг : сайхан хүүхдийн парк яаж бна аймаар үнэтэй зогсоол


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Энэ MSC гэж яасан балай газар вэ Монголын хамаг л сайхан газрыг хамж аваад ийм л юм барьж бдаг : сайхан хүүхдийн парк яаж бна аймаар үнэтэй зогсоол


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Энэ MSC гэж яасан балай газар вэ Монголын хамаг л сайхан газрыг хамж аваад ийм л юм барьж бдаг : сайхан хүүхдийн парк яаж бна аймаар үнэтэй зогсоол


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Конторын зөвшөөрөл олгодог байгууллагууд авлигад идэгдсэн. Боловсон хүчин байхгүй шаардлага хангахгүй газарт зөвшөөрөл олгож тэгээд өмөөрөөд суудаг. Хараал идсэн АТГ нь авлигачдыг шалгадаггүй


Зочин    5 сар, 2 долоо хоног []


АСГААСАН ДЭЭР БАРЬСАН УМГАР ӨРӨӨНҮҮД.ТЭР ЧИГТ НЬ ХАЯ.ГУДАМЖААР НЬ БОХИР НЬ УРСВАЛ НИЙЛЖ ДУУГАРАХ БАЙЛГҮЙ


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Hulhi viva. Hamgiin muu barilaguud sh de.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


тэнд баячуул амьдардаггүй юм билээ. оюутны хотхон шиг, өрөөнүүдийн зохион байгуулалт нь хүртэл оюутнуудад зориулсан мэт. ёстой л байранд амьдраад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг мэдрэмж төрөхөөр. хананаасаа халуун ус авч чадаж байвал бараг л хашаа байшин нь хамаагүй дээр


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Anh barisan gazartai n nyagt ajilah hergtei.bariad hayad yavdgiig bolih hergtei


Зочин    5 сар, 2 долоо хоног []


suuliin ueiin chanargui iimerhvv barilguud hetsvv dee hetsvvv


Зочин    5 сар, 2 долоо хоног [202.131.247.238]


баячуудын нүд аргаж байна уу тэгдиймдааа