Энтертаймент


2018 оны Оскарын шилдгүүд шагнал гардуулах ёслол дээр юу хэлэв

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

90 дэхь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол хөгжилтэй бөгөөд сүр дуулиантай болж өнгөрлөө. Гэхдээ энэ орой бүхэлдээ ялгаатай байдлыг өөрчлөхийг шаардсан хүчтэй мессэжээр дүүрэн байсан юм.


Гүллермо дел Торо “Усны хэв” киноныхоо далд ёгтлолоор шилдэг зураглал шагналыг хүртсэн ба шилдэг найруулагчийн шагналыг бас хүртсэн билээ.





Жордан Пийл “Эндээс гар” киногоороо арьс өнгөний үзэл дээр тулгуурлан шүүмжилж, шилдэг эх зохиол шагналыг хүртсэн юм.







Алагдсан охиныхоо хэрэгт шударга ёсыг хайж буй ээжийн дүрээр “Миссури мужийн Эббинг дэх гурван самбар” киногоор шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг гардан авсан. Энэ кино Холливүүд дахь хүйсийн тэгш бус байдлыг хурцаар тусган харуулсан.



Франсэс МкДорманд “ Эргэн тойрноо хар, энэ барилга доторх бүх хүмүүст ярих түүх, санхүүжилт хэрэгтэй төсөл бий.” хэмээн талархан хэлсэн. “ Хэрвээ намайг унавал барьж аваарай, яагаад гэвэл надад хэлэх зүйл байна” хэмээгээд үргэлжлүүлэн “Надад хэлэх хоёр үг байна, өөрчлөлтийн унаа” хэмээн үгээ дуусгасан. Энэ нь кино зохиолын гэрээнүүдэд хүйсийн ялгаатай байдлыг дөвийлгөсөн нөхцөл байдгийг тайлбарласан гэж үзэж байна.


Анхны Оскараа авсан жүжигчин Гари Олдман киноны найруулагч, продюсерууд болон Уинстон Чёрчилл болон түүний эхнэр Жизель Шмит болон өөрийг нь буйдан дээрээсээ зурагтаар үзэж байгаа 99 настай ээждээ талархсанаа илэрхийлээд “Цайгаа тавиарай, би Оскараа гэр лүүгээ аваачиж байна.” хэмээн хэлсэн юм.


Энэ удаагийн Оскар бүхэлдээ маш ардчилсан шинжтэй болсон. Шүрэн цох болон Нууц баримтууд кино л гар хоосон буцсан ба бусад кинонууд дор хаяж нэг шагнал гардсан билээ.


“Намайг нэрээрээ дуудаач” киногоороо Жэймс Айвори болон “Ирэн дээр гүйгч:2049” киногоороо Рожер А.Дикенс нар анх удаагаа академийн шагналыг гардсан юм.


“Эндээс гар” киногоороо анх удаа нэр дэвшиж шилдэг эх зохиол шагналыг гардсан. Рожер Дикенс карьераа 1970 онд эхлүүлж 1995 онд “Шавшанкаас оргосон нь” киногоороо анх Академийн шагнал гардуулах ёслолд оролцож байсан ба 14 удаа нэр дэвшсэн юм.


“ Маш их, маш их баярлалаа. Би энэ мөчийг их удаан хүлээсэн” хэмээн хэлсэн Ноён Дел Торогын шилдэг найруулагчийн шагнал кино шүүмжлэгчид болон кино хорхойтнуудын дунд их хүлээлт үүсгэсэн гэхэд болно. Тэр өөрийн карьерийнхаа туршид ихэнхдээ аймшгийн кино найруулж байсан бол энэхүү ялалт нь Холливүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч болгож байгаа билээ. “ Би бол цагаач” хэмээн сэтгэл нь хөдөлсөн ноён Дел Торо үгээ эхлүүлэн, “Урлаг бол өөр өөр соёлын зурааснуудыг арилгах чадвартай маш хүчтэй зэвсэг юм. Ертөнц чамайг түүнийг илүү гүнзгийрүүлэн хий гэхэд үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.” хэмээсэн.


“Эндээс гар” киноны зохиолыг бичиж найруулсан ноён Пийл шилдэг эх зохиол шагналыг гардан авахад зочид нижигнэсэн алга ташилтаар шагнасан билээ. Үүгээрээ тэр Холливүүд гэх элит давхаргад орж буйн илрэл боллоо.



Өдгөө 89 настай найруулагч ноён Айвори “Намайг нэрээрээ дуудаач” киногоороо шилдэг сэдэвчилсэн кино төрлөөр шагнал хүртсэн. Тэрбээр “Эсрэг хүйстнээ сонирхдог ч бай ижил хүйстнээ сонирхдог ч бай анхны хайрын мэдрэмжийг бүгд ойлгох биз ээ.” хэмээн хэлсэн юм. Тэрбээр Оскарт дөрвөн удаа нэр дэвшиж байсан юм.




Кобе Брайнт одоо Оскарын эзэн боллоо. Диснейн хүүхэлдэйн кино бүтээгч Глен Кианатай хамтран бүтээсэн “Хүндэт сагсан бөмбөг” кино шилдэг богино хэмжээний анимэйшн төрөлд ялалт байгууллаа.




Шилдэг Хувцас загвар шагналыг “Phantom thread” хүртсэн ч шилдэг нүүр будалт болон үс засалт “Цэвүүн цаг” кинонд очсон юм. Мөн шилдэг продакшин дизайн “Усны хэв” кинонд очсон. Харин Кристофер Ноланы Дункирк Шилдэг дууны найруулга болон шилдэг дууны эвлүүлэг шагналыг зэрэг хүртсэн.


Гайхалтайгаар шилдэг баримтат кино Нетфликсийн “Icarus” кинонд очлоо. Энэхүү кино нь оросын системчилсэн допингийн хэрэглээний талаар харуулсан ба Нетфликсийн хувьд анх удаагаа хамтарсан төрлөөр Оскар хүртэж буй нь энэ юм. Өнгөрсөн жил “ White Helmets” киногоор шилдэг богино хэмжээний баримтат кино төрөлд Оскарын шагналын эзэн болж байсан юм.


90 дэх удаагийн академийн шагнал гардуулах ёслол эмэгтэйчүүдийн чимээгүйгээр хүчирхийлэлд өртдөг талаар шүүмжлэн, одоо энэ талаар нуулгүй ил гаргаж, чаддаг зүйлийнхээ төлөө хүчирхийлэлд өртөхгүй байх талаар сурталчлан таниуллаа.


Эх сурвалж: New york times

Э.Нинжин



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


textuudin haragdah baidal vzemj dere anhaarval yasiin tanai site, zvgeer l neg ym copy paste hiitsen ymshig