2018,3-Р Сар,07


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


Солонгосыг зорих хүсэлтэй залуусын цуваа үргэлжилсээр...

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өчигдрөөс эхэлсэн билээ. Гэвч Өмнөд Солонгост очиж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй олон мянган залуу өнгөрсөн баасан гаригаас эхлэн дугаарлаж эхэлжээ.




Улсын хэмжээнд 9 дүүрэг, 21 аймагт энэхүү бүртгэл явагдаж байгаа бөгөөд эхний өдрийн байдлаар иргэд ихээхэн бухимдалтай байлаа.


Тэд “олон хоног шөнө өдөргүй зогсож байхад бүртгэл эхлэхэд хаанаас ч юм хүмүүс нэмэгдэж, урдуур дайрч орж байна. Урдуур өөр хаалгаар оруулж байна гэх мэдээлэл бидэнд байна. Олон хоног дугаарласан хэдий ч өглөөний 11 цаг болж байхад ороогүй байна. Хаана юу болж байгаа нь толорхойгүй, зохион байгуулалтгүй байна” хэмээн бухимдах иргэд олон байлаа.


Энэ жилийн хувьд 2000-3000 хүнийг БНСУ руу гэрээгээр ажилтнаар авах аж.


Та бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.




Мөн бүртгүүлэхээр ирж буй иргэдийн хэлний мэдлэг дундаж төвшнөөс дээш байх шаардлагатайг холбогдох албаныхан анхааруулсан. Учир нь Солонгосын тал тухайн шалгалтыг авдаг учир хэрэв хэлний мэдлэггүй бол бүртгэлийн хураамж 24 доллар буюу 60000 төгрөг хий дэмий төлөөд хохирох эрсдэлтэй гэдгийг давхар сануулсан юм.


Уртаас урт дараалал үүсгэн зогсох эдгээр залуусыг буруутгах аргагүй юм.




"Гуравхан сая иргэнээ ийм дорой, аргаа ядсан байдалд амьдруулж буй төр засгийн л буруу. Хэн ч гэсэн Монголд олон шалгуур давж, хэдэн сар цалингүй дагалдан байж 400-600-хан мянган төгрөгийн цалин авахыг хүсэх билээ. Харин БНСУ-д очиж сардаа сая 500 мянгаас 2 сая 500 мянган төгрөгийн цалин авч, амьдралаа дээшлүүлэхийг бодно биз дээ. Монголд үнэндээ ажил олдохгүй. Олдсон ч цалингаа өгөхгүй. Авсан цалин нь амьдралд хүрэхгүй, өнөө маргаашаа л болгож, үлгэн салган амьдарч байна. Банкны зээлгүй айл гэж алга. Өвөл нь утаа, зун нь өмхий үнэрт угаартсаар цөөхөн хэдэн монголчууд үхэж байна. Үр хүүхдээ сайн сайхан амьдруулмаар байна” гэж бухимдах иргэд олон байлаа.




Өнгөрсөн онд давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэн гадаад руу гарсан байдаг бол мөн тооны иргэн нутагтаа ирсэн гэх тоо баримт байдаг. Гэсэн ч харь улсад хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн дийлэнх нь эх орондоо эргэж ирсэндээ харамсдаг нь судалгааны явцад тогтоогджээ.


“Манай ах Солонгост гэрээгээр ажиллаж байгаад хоёр жилийн өмнө ирсэн. Даанч ирээд бас л ажил олдохгүй. Тэгээд ч тэнд өндөр цалин авч байсан хүмүүс энд ирээд цалингаа голдог юм билээ. Тэгээд буцаад явсан даа” хэмээн хорь гаруй насны залуу ярилаа.






Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлт сэргэж ирэх онд 4.4-т хүрэх төлөв ажиглагдаж байгаа ч ажилгүйдэл газар авч, эсхүл цалингаа өгдөггүй, авсан цалин нь амьдралдаа хүрэлцдэггүй, зээлээс зээлийн хооронд амьдарч байна гээд Монголд амьдрахад зовлон олон байна. Өнөөдөр Монголд бусад орнууд шиг дайн тулаан, аллага хядлага болоогүй. Гэсэн хэдий ч иргэдийн амьдрал туйлдаа хүрч Монголоос гарах ямар л боломж бололцоо байгааг хайж байна.



Холбоотой мэдээлэл


10 ЦАГ...
10 ЦАГ...
1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Монгол    5 сар, 2 долоо хоног []


Монгол төрийн эмгэнэл гэхээс өөр юу гэхэв. Иргэдээ ажлаар хангаж чадахгүй ядуу бйагаа төр засагтай, дээр нь монгол залуусыг зайлуулах бодлого хэрэгжүүлж байгаагаас өөр утга алга даа новш


Зочин    5 сар, 2 долоо хоног []


ene tur zasagt zuvhun uuriiguu baujuulah l gej suudliin tuluu ulangasdan zutgedeg ye yeiin byleglel bii bolgood uuriiguu darhalj avaad alga bolson ardchlal nertei hymyysiin gai ene shyy dee ter 91 ond tug bariad tolgoigoo ergyytyylj auvsan hymyysiin gai ene aumar saihan ajiltai yildbertei amidraltai oron bailaa daan ch heleh ug alga odoo bosoh stag boljee


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Монгол хүний эмгэнэл,өнөөгийн Монголын Төрийн гутамшиг,ирээдүйн энэ улсын мөхөл сүйрэл юм.Идэр залуус нь бодлогоор гадаадад экспортлогдож,үлдсэн нь,эрлийзжин,цагаачидын нутаг болох цаг айсуй.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


yana daa ene daraalalinn tsaana onchrol hagatsal ur hondolt salalt


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Монголын эмэгнэл юм даа.Залуус нь бүртгэлд хүүхдүүд нь музейд оочерлоод л ...Яана даа.Энэ залуус ийм байдалд хүргэж буй төр засгийн эсрэг луйварчдын эсрэг ингэж нэг жагсаад өгөөсэй.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Eviidee. Zoliosnii ulsuud....3han saylaaashdeee


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Хохь нь дээ. Дээрээ байгаа өмнө нь байсан үе үеийн луйварчид хулгайчид хүний хог шаарнууд аа цэвэрлэж цаазалж устгаж чадахгүй улам л давруулж байгаад ийм болсон юм чинь тэгээд л яваад очоод сөнөөд байж дээ. Манай олигархи гахайнууд өмхий гүзээнүүд яахав дээ . Нээх чухал хөгийн царайгаа гаргаж сууж байгаад л гадаадад очиж сая сая доллараар казино тоглоод жаргаж авч идэж ханадаггүй бузарууд шүү.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Бүтэн 30 жилд 3 сая хүнийг сайхан амьдруулах гэж зүтгэсэнгүй амиа бодож хэсэг хүн баялагыг ухаж эдэв заль хэрэглэн баяжсан. Энэ нь ардчилалын агуулага юм уу. Эрх чөлөө нэрээр нэг нэгнийгээ муулж боолийн нийгэм бий блгож байна. Ахмад хүүхдүүдэд халгаатай нийгэмд амьдарч ирлээ.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Улс орон маань улс шиг Төр засаг засаг шиг байсан бол хэн ингэж боолийн хөдөлмөр хийх гэж гадаад улс орныг зорихов дээ. Энэ томчууд нэгийг бодохоор юм. хэрэг алга. Төр засагтаа гомдох юм... арай ч дээ?????????????????????????


Зочин    5 сар, 2 долоо хоног []


iim bjeej garsan hoinoo bie biendee gai bolohgui bas solongosiig muulaad blgui .., ajlaa hiigeed tsalingaa avaad yavj chadahgui.., uramgui garuud do


Зочин    5 сар, 2 долоо хоног []


iim bjeej garsan hoinoo bie biendee gai bolohgui bas solongosiig muulaad blgui .., ajlaa hiigeed tsalingaa avaad yavj chadahgui.., uramgui garuud do