Улс төр


Н.Энхбаяр, Н.Удвал нарыг байцаажээ

4 жил TIMES.MN

  ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас саатуулсан. Түүнийг албан өрөөндөө их хэмжээний мөнгө хадгалж байсан. Уг мөнгө нь хээл хахуулиар олж авсан мөнгө байж болзошгүй хэмээн сэжигтнээр татсан юм.

Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нараас байцаалт авах шаардлага гарчээ. Үүний дагуу АТГ-аас тэднийг дуудаж, байцаалт авсан гэж эх сурвалж мэдээлж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяраас Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө ямар зорилгоор их хэмжээний мөнгө хадгалах болсон, энэ мөнгө нь намын санхүүжилттэй холбоотой эсэхийг тодруулсан бол Н.Удвалаас Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүлсэн төсөл, тендерийн талаар мэдүүлэг авчээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.