Д.Эрдэнэ: Дэлхийд өрсөлдөх монгол иргэнийг бэлтгэх нь бидний зорилго

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

Байгуулагдаад хоёр дахь жилдээ хичээллэж байгаа ‘’МОНГОЛ БИЛЭГ ОЮУН’’ сургууль цэцэрлэгийн цогцолбор салбар-1 сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүдийн Эрдмийн баяр боллоо. 2017-2018 оны хичээлийн жилд тус сургуулийн 7 бүлэгт элсэн орсон 180 гаруй сурагчид энэ өдөр эцэг эх, багш нартаа сурж мэдсэнээ тайлагнаж, урлагийн тоглолтоо үзүүлж сонирхуулав. Энэ үеэр тус сургуулийн захирал Д.Эрдэнээс дараах тодруулгыг авав.


- Танай сургуулийг хүүхдүүд сонгон суралцаж байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?


- Дэлхийд өрсөлдөх монгол иргэнийг бэлтгэх нь бидний зорилго. Манай сургууль нь олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ сургуулийг зорьж хүүхдээ оруулж байгаа эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжилтэй, дэлхийн түвшинд бэлтгэгдсэн, монгол ёс заншлаа дээдэлсэн хүнийг төлөвшүүлэх зорилготой ирдэг. Бид хүүхэд бүртэй тулж ажилладаг. Сургалтын онцлог нь хүүхэд бүрт тохирсон, Монгол улсын болон олон улсын стандартанд нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Шилдэг хүүхдүүдтэй түлхүү ажиллах нь мэдээж зөв. Харин анги нийтээр нь тухайн чадварыг нь нээж, сурагч бүрийн онцлог давуу талыг нь таньж, хөгжүүлэх зорилт тавьсан. Мөн хүнийг хайрлаж, хүндэтгэх, хүн болох зүрх сэтгэлийн боловсролыг олгоход онцгой анхаарч байгаа нь сурагчдад төдийгүй эцэг эхчүүдэд таалагддаг.


- Хүүхэд бүрийг яаж таньж мэдэх вэ?


- Манай сургууль орон тооны сэтгэл судлаачтай. Хүүхэдтэй ажиллах, ажиглалт хийх тусгай цаг гаргаж өгдөг. Анги удирдсан багш нарт ч хүүхдүүдтэйгээ тулж ажиллах маш нарийн цаг гаргадаг. Сэтгэл зүйч сурагчдын чөлөөт цагаар сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгдөг. Тусгай өрөөтэй.


-Сургуулийн орчин үнэхээр сайхан юм. Багш нарын ур чадварын тухайд...


Багш нарын ур чадвар туршлагын хувьд 17,5 хувь нь зөвлөх багш, 32,5 хувь нь боловсролын тэргүүлэх зэрэгтэй багш нар ажилладаг. Дөнгөж сургууль төгссөн 20 орчим хувь нь байдаг. Туршлагатай багш нараар шинэ багш нараа дагалдуулан сургаж дадлагажуулах буюу өөрийн багш нарыг өөрсдөө бэлтгэн төлөвшүүлж авах зорилт тавьсан. Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд маш чадварлаг, туршлагатай байхаас гадна хүүхэдтэй сэтгэл зүрхнээсээ харилцдаг урлагийг эзэмшсэн багш нарыг сонгон авч ажиллуулж байна.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.