Нийгэм


"Марко Поло" -д тоглох дараагийн монгол жүжигчин

4 жил, 2 сар TIMES.MN

Кино академийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн номинацид нэр дэвшин “Хүдэн” кинонд бүтээсэн дүрээрээ ахмад жүжигчин А.Цэгмэд академийн шагнал хүртсэн юм.

Тэрбээр баярлаж догдлохдоо баярын нулимс унагасан ч “Зүүдэлнэ чинээ явсангүй гэж сайхан үг байдаг шүү дээ. Их баярлахаар нулимас гарах гээд байдаг юм байна. Гэхдээ энэ нулимас баярынх учраас залгих ёстой, сэтгэл догдлохоор хэлэх үгээ хүртэл мартдаг юм байна. Би хэзээ ч тайзан дээр байхдаа ингэж сандарч байгаагүй. 1965 онд урлаг гэдэг энэ агуу ертөнцөд хөл тавьснаас хойш 50 жилийн дараа ийм том шагнал авч байна.

Та бүхэндээ маш их баярлалаа. Намайг энэ тайзан дээр гарч иртэл нь татаж, чангааж, ил гаргасан энэ танхимд хуран цугласан залуу киночиддоо маш их баярлалаа. Өнгөрсөн хугацаанд хэчнээн ч олон туслах дүрийг бүтээж, та нартайгаа хамт байсан юм бэ дээ.

Хэзээ ч билээ уншиж байсан юм. Хамгийн сайн шавь багшийгаа мартдаг гэж... Гэхдээ би тэр үгийг эсрэгээрээ байдаг гэж боддог. Эдүгээ тэнгэрийн оронд заларсан ч урлагт намайг татаж оруулсан Э.Оюун багш, Д.Маамхүү багшийгаа дурсахгүй байж чадахгүй. Өнөөдөр энэ танхимд сууж байгаа залуус та нар ч гэсэн миний багш. Учир нь би та нараасаа маш ихийг сурч байгаа. үргэлжлэлийг http://paparatsi.mn/r9y




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.