Спорт


Г.Мандахнаран гавьяат тивдээ гурав дахиа үзүүрлэв

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, цэргийн дэлхийн аварга, “Универсиад” наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Азийн АШТ-д гурав дахь удаагаа шигшээд шалгарч мөнгөн медаль хүртэв. 


Тэрбээр Кыргызстаны нийслэлд шөвгийн наймд БНСУ-ын Ким Дэ Суныг 5:4-өөр, хагас шигшээд 2016 онд “Монголиа Опен”-д хүрэл медаль хүртэж байсан Казахстаны Данияр Кайсановыг 8:6-гаар ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны Муслим Евлоевт 1:11-ээр дийлдснээр тивдээ гурав дахь удаагаа үзүүрлэлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.