Азийн аваргад түрүүлсэн долоо дахь эмэгтэй П.ОРХОН

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

“Парис-2017” насанд хүрэгчдийн ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа Бишкекийн тэнгэрт мандуулав. П.Орхон Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 21 дэх, эмэгтэй бөхчүүдээс долоо дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, ОУХМ Н.Отгонжаргал нар Азийн аварга болж байв.


Тэрбээр Бишкект 1/4 шигшээд Узбекистаны Халбазар Нарбаеваг 10:0-ээр, хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Японы Юрика Итог 9:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд 2015 оны Азийн аварга БНХАУ-ын Луо Сиажуаныг 12:4-өөр ялав. Дөрвөн жилийн өмнө Астанад болсон Азийн АШТ-ий мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж, тивийн аварга болсон юм.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.