Улс төр


“Шударга ёс” эвсэл завсарлага авлаа

4 жил, 10 сар TIMES.MN

  Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд хуралдаж байна. Нэгэнт Ардчилсан нам/АН/, Монгол ардын нам/МАН/ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаа мэдэгдсэн. Хэдхэн авлига, хээл хахуулийн хэргээс болоод жирийн иргэд багагүй хохирох, дахин удаан хугацааны хүлээлт үүснэ гэдэгт сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байлаа.

Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр “Өршөөлийн тухай хууль хэрэгжсэнээр нийт 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүс өршөөгдөх юм. Нийтдээ авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа 100 гаруй хүн бий. Жишээлэхэд, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын хэргийг шалгаж байгаад прокурорт шилжүүлсэн. Энэ хэрэг хамтарсан Засгийн газрын үед ажиллаж байх үед буюу Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар, Ё.Отгонбаяр гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх үед хамаарна” гэсэн юм.

Энэхүү тайлбарыг сонссон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хэлмэгдүүлэлт үргэлжлэхгүй гэсэн баталгаа алга. Улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 100 гаруй хүнийхээ нэрийг зарла. Нийтэд ил болго. Тэгсний дараа Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс “Шударга ёс” эсвэл ажлын таван хоногийн завсарлага авч байна” гэсэн юм.

Ийнхүү “Шударга ёс” эвсэл завсарлага авснаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй нь тодорхой боллоо.





Холбоотой мэдээлэл