Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 97 тохиолдол батлагдлаа. Үүний 60 нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 976 114 боллоо.
Нийт батлагдсан тохиолдлын 536 454 (54.9%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймагт халдвараар өвчидсөн 1003 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Халдвар бүртгэгдсэн аймгууд:
Дорноговь аймагт- 14
Дорнод аймагт- 1
Орхон аймагт- 2
Өмнөговь аймагт- 20 тохиолдол батлагджээ.
Сэтгэгдэл