Солонгосын кимчитэй гоймон хийх жор
ОРЦ:
бэлэн гоймон 2 ширхэг
Ус 3 цайны аяга
Кимчи 1/2-1 цайны аяга
Давс 1/4-1/2 цайны халбага
Халуун чинжүү 1/4-1/2 цайны халбага
Гүнжидийн тос 1 цайны халбага
Цагаан будааны цуу 1 цайны халбага
сой соус 1 цайны халбага
Паприка 1 цайны халбага
Дүпү 50-60 гр
ХИЙХ АРГА:
1Төмөр тогоонд 3 цайны аяга цэвэр ус, кимчи, гүнжидийн тос, будааны цуу, сой соус, паприка, халуун чинжүү, хэрчсэн дүпү, давсыг гал дээр халаангаа сайтар хутгаж хуурна.
2Шөл халаад эхлэмэгц гоймонг хийнэ. Ингээд гоймон хийснээс хойш шөл буцласны дараа 5-7 мунит зөөлөн гал дээр буцалгаж гоймонг зөөллөнө.
3Хэрвээ та гоймонтой шөлөө өөрийн хүссэн амтанд тохируулан халуун ногоотой, өтгөн болгохыг хүсвэл солонгосын халуун чинжүүний амтлагчуудаас сонгон шөлийг нэмж амтлаж болно шүү.
4Ингээд л гоймонг амсахад болсон байвал галаас гаргаарай.
5Энэхүү шөлийг хэрчсэн ногоон сонгино болон өндөг, зайдас, хиам, гахайн утсан мах зэргээр хачирлан амтлаж болно гэдгийг санаарай.
Сангеопсал хийх жор

ОРЦ:
гахайн мах 450 гр
ногоон сонгино 150 гр
сонгино 2 ширхэг
сармис 3-4 хумс
салат навч 70-80 гр
гүнжидийн тос 2 хоолны халбага
гүнжидийн үр 2 хоолны халбага
халуун чинжүү 2-3 хоолны халбага
элсэн чихэр 3-4 цайны халбага
сой соус 1/4 цайны аяга
шар буурцаг 1-2 хоолны халбага
ХИЙХ АРГА:
1Өөх мах нь алагласан гахайн махыг үмхэх хэмжээгээр нимгэн урт хэрчиж бэлтгээд хөргөгчинд хийгээрэй. Энэ хооронд бусад зүйлээ бэлдэцгээе.
2Шинэхэн ногоон сонгиныг уртаар нь хэрчиж хүйтэн усанд хийж 5 минут сойсны дараа уснаас сайтар шүүж гаргаарай.
3Ингээд жижиг аяганд гүнжидийн үр, сой соус, элсэн чихэр, гүнжидийн үр, халуун чинжүүг /гочугару/хийж сайтар хутгаж холино.
4Ногоон сонгино дээр дээрх сүмснээс бага зэргийг хийж сайтар хутгаж холиод хойш нь тавина. Энэ нь сайхан хачир болно шүү.
5Ингээд үлдсэн сүмсэн дээр жижиглэн хэрчсэн сармис, ногоон сонгино, шар буурцгийн амтлагч болон шаардлагатай бол гүнжидийн үр, тос, халуун чинжүүг нэмж хийгээд сайтар хутгаж холиорой.
6Энэ нь шарсан гахайн махны маань гол амтлагч болно. Халуун чинжүүний амтыг та өөрийн хүсэлд тааруулан тохируулаарай.
7Ингээд хачиранд ногоон чинжүү, бөөрөнхий сонгино, лууван, өргөст хэмх зэргийг хэрчиж бэлтгэхээс гадна Солонгос хоолны үндсэн хачируудыг хийж бэлтгэнэ. Хачирны жорыг доорх холбоосноос үзээрэй.
8Мах шарах зориулалтын тавцан дээр хэрчиж бэлтгэсэн гахайн махыг шарж эхлэнэ.
9Шарахдаа мах шарагчыг халааж бага зэрэг гүнжидийн тос тойруулан асгаж махны хэрчим бүрийг эргүүлж тойруулж шарна. Махны хажуугаар хэрчсэн сонгиныг шараарай.
10Ингээд шарж болгосон гахайн хэрчим махыг идэхдээ салат навчин дээр тавьж шарсан сонгино, сармис болон өмнө бэлтгэсэн сүмсээр махыг амтлан амтархан иднэ.
Галбитанг - Үхрийн богино хавиргатай шөл

Галбитанг - Үхрийн богино хавиргатай шөл
Үхрийн богино хавиргыг амтлаж чанасан галбитанг шөлийг гэртээ өөрийн гараар хийж сураарай. Энэхүү шөл нь хөлс асгаруулан ядаргаа тайлна.
> 90м.
Үхрийн богино хавиргатай махыг хүйтэн усанд 2-3 удаа угааж цэвэрлэнэ. Ингэснээр махны цус болон элдэв бохирдлыг цэвэрлэнэ.
Ингээд үхрийн хавиргыг усанд хийж 10 минут буцалгана.
Үүний дараа хавиргыг шөлнөөс гаргаж цэвэр усаар сайтар зайлж угаана. Шөлийг султгаж савыг сайтар цэвэрлэнэ.
Ингээд хавирга, сонгино, улаан лууванг хийгээд 12 аяга ус хийнэ. Сонгино, улаан лууванг угааж цэвэрлээд бүтнээр нь хийнэ. Тохируулан давслаарай.
Ингээд дунд зэргийн гал дээр 1 цаг буцалгаад зөөлөн гал дээр дахин 30-40 минут буцалган. Буцлах явцад шөлөн дээр тунасан өөх тосыг сайтар шүүж авч хаяарай.
Үүний дараа үхрийн хавирга чанасан шөлнөөс өөр саванд тасдан авч пүнтүүз гоймонг зөөлөртөл нь чанаж болгоно. Чанахдаа сармисыг жижиглэн хэрчиж шөлөнд хийж амтлан чанаарай.
2-3 ширхэг өндөгний шарыг ялган авч миксэрдээд 1-2 чимх давсаар амтлаад тослож халаасан хайруулын тавганд жигд гоожуулан хийнэ.
Зөөлөн гал дээр тал талаас нь 1 минут орчим хайрна.
Үүний дараа хайруулын тавагнаас гаргаж хөргөөд урт нарийн болгон хэрчинэ.
Чанасан хавирга, сонгино, улаан лууванг шөлнөөс нь шүүж гаргана.
Сонгиныг хаяж, улаан лууванг хазах хэмжээгээр хэрчээд хавиргатай холиод халуун чинжүү, ногоон сонгино, сой соус, 2 цайны халбага ургамлын тосоор сайтар амтлаж хутгана.
Ингээд пүнтүүзтэй шөл болон шүүж тависан шөлийг махан дээр хийж зөөлөн буцалгана.
Буцалсны дараа хэрчсэн өндгийг хийгээд галын хэмийг унтраагаарай.
Ингээд амтат галбитанг бэлэн боллоо. Амтархан зооглоорой.