8 хүүхдийн эх, 55 настай ахмад тэшүүрчин Цэцэгмаа

2 жил, 4 сар TIMES.MN


Зураг дээрх бүсгүй Хөвсгөл аймгийн Ханх сумын харьяат н.Цэцэгмаа. Тэрээр найман хүүхдийн эх, ахмадын улсын аварга тэшүүрчин юм. н.Цэцэгмаа багаасаа тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө 55 настай ч тэшүүрийн спортдоо хайртай уйгагүй хичээлсээр байгаа аж. Тэрээр 20 км алсаас тэшүүрээр Хөвсгөл нуурын дээгүүр сум орчихдог гэнэ. Залуу дүү нартаа үлгэр жишээ болсон спортлог н.Цэцэгмаадаа аз жаргал хүсье. 





Холбоотой мэдээлэл