Газар дээрээс нь


Аав, хүү хоёрын "Уран хайчилбарын хөргүүд"

2 жил, 11 сар TIMES.MN

Монголд анх удаа аав, хүү хоёр дүрслэх урлагийн зураасан зургийн төрөл уран хайчилбарын нэг хэсэг болох “Хөрөг” хайчилбараар үзэсгэлэн гаргалаа. “Уран хайчилбарын хөргүүд” үзэсгэлэнгийн нээлт өнгөрсөн баасан гарагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Орд үзэсгэлэнгийн танхимд болов.




Уг үзэсгэлэнд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн уран хайчилбарын багш Т.Ганхуяг, Сэлэнгэ аймгийн улсын тэргүүний Баянгол сумын Алтангадас одонт, Улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологийн багш Д.Төртөвшин, тус сургуулийн “Уран гар” дугуйлангийн сурагчид, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн уран хайчилбарын дугуйлангийн сурагчид хамтран нийт 153 бүтээлээр үзэсгэлэн дэлгэлээ.


Аав Д.Төртөвшин нь 1990 онд УБИС-ийн зураг хөдөлмөрийн ангийг дүүргэсэн. 1991 онд уран хайчилбарын “Уран гар” дугуйлангаа байгуулан одоог хүртэл амжилттай ажиллуулж байна. Сурагчдынхаа бүтээлээр улсад 21 удаа, гадаадад 16 удаа хайчилбарын бүтээлийн үзэсгэлэн гаргасан. Өөрийн урын сандаа 700 гаруй хайчилбартай аж. Мөн олон мундаг шавь төрүүлсэн Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан юм.


Ингээд үзэсгэлэнгийн бүтээлээс хүргэе.







































Холбоотой мэдээлэл