Спорт


Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр нар их дуулгаас хүрэл медаль хүртлээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Германы Дюссельдорф хотод жүдо бөхийн 100 мянган ам.долларын шагналын сантай “Дюссельдорф” их дуулга тэмцээн өчигдөр эхэллээ. 




Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорлоо. Эдгээр жинд манайхаас есөн жүдоч зодоглосноос хоёр нь хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр манай жүдочид хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар долдугаар байрт бичигдэж эхэллээ. 




Тэмцээнд 71 орны 500 гаруй жүдоч хүч үзэж буй бөгөөд манай улсаас нийт 19 бөх зодоглож байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.