2018,2-Р Сар,23


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: Хэргийн захиалагчийг үзэгчид олдоггүй юм

2 жил, 11 сар TIMES.MN

УДШ-ээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих шийдвэр гаргасан билээ. Харин С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.


Хурлын үеэр Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа "Хилс хэргээр тамлагдан зовж байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурлууд болж өнгөрсөн. Жинхэнэ алуурчныг нь нуун дарагдуулж, энгийн номхон иргэдэд ял хүлээлгэж, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн энэ эмгэнэлт жүжгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Энэ хэргийг зохион байгуулагчид нь тагнуул, шүүх, прокурорын байгууллагын удирдлагууд. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед хэвлэлүүдэд их ярилцлага өгч, худлаа зүйл ярьж байна. Энэ хүн зохиомол зүйл ярьсан гэдгийг хэлмээр байна. Миний хүүд тариа хийж ухаан санааг нь солиоруулж байгаад яриулсан зүйлсээ эвлүүлж нотлох баримт болгочихсон байгаа юм. Энэ бол ичгүүртэй явдал. Тагнуул, шүүхийнхэн анхнаасаа энэ хэргийг шийдэхдээ ганцхан Ц.Амгаланбаатар гэдэг алуурчны ам яриагаар шүүх хурлаа хийсэн. Хаанаас ч юм гэрчүүд олж ирээд материалууд цуглуулсан. Миний хүү шоронд тамлуулж үхэх юм бол би байцаагч Бямбажав, Тагнуулын Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат, Ж.Сандагсүрэн гэсэн хүмүүсээс хүүгийнхээ амийг нэхнэ” гэлээ.



Ц.Амгаланбаатарын шоронгоос бичсэн мессеж


Харин Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар “Хэрэгтэн гэж таслаад шоронд хийчихээд одоо юундаа айгаад сандраад хойноос нь элдэв ярилцлага, нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ. Г.Эрдэнэбат гэж хүн энэ сарын 21-нд “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар бүлэглэн айлын гэр шатааж, дөрвөн хүний аминд хүрсэн гэж ялласан. Цахилгааны утаснаас гал гараагүй, шинжилгээгээр цахилгааны утас нь гэрийнх нь гадна хэдэн метрийн цаана нэлээд хол тасарчихсан байсан” гэсэн утгатай зүйл ярьсан байна. Гэтэл энэ хэрэг гарч байх үед Эрдэнэтийн онцгой байдлын газраас гаргасан галын нотломж надад байна. Энэ нотломжид тухайн гал цахилгааны ашиглалтын буруугаас болж гарсан гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс биш цахилгааны утас тасарсан байсан энэ тэр гэсэн зүйл огт байхгүй. Тэгэхээр Г.Эрдэнэбат гэж хүн Эрдэнэтийн онцгой байдлын газраас гаргасан галын нотломжийг үгүйсгэж ярьсан байна. Энэ хүнд ингэж ярих эрх байхгүй. 




Хоёрдугаар сарын 12-нд МҮОНРТ-ээр Г.Эрдэнэбат прокурорын хэлээд байгаа цогц нэвтрүүлгийн нэг нь цацагдсан. Ноднин гурван сард бас Ц.Амгаланбаатар хэргээ хийсэн талаар ярьсан нэвтрүүлэг гарсан. Гэтэл 12-нд гарсан нэвтрүүлгээр яг тэр дүрсүүдээ ашиглаад нэг сэтгүүлч оршуулгын газар очиж зогсоод, С.Зориг агсны цус нөжтэй зургийг үзүүлээд кино шиг нэвтрүүлэг хийсэн байсан. Цаад санаа нь ердөө л энэ шоронд орсон байгаа улсууд шийдчихсэн алуурчид шүү гэсэн мэссэж өгөх гэсэн нэвтрүүлэг гэж ойлгосон. Энэ кино “Үзэгч таны бодлоор энэ хэргийн захиалагч хэн бэ?” гэсэн асуултаар дуусч байгаа юм. Хэргийн захиалагчийг үзэгчид олдоггүй юм. Тагнуул, шүүх, прокурор, мөрдөн байцаах ажиллагаагаараа олох ёстой.





Яагаад Б.Булган гэдэг хүнийг гэрч биш гээд шүүх хуралд ч оруулахгүй байж гадаа гудамжинд сууж байсан хүмүүсийн хэлснийг нотолгоо болгоод энэ хүмүүсийг буруутгаж байгаа юм бэ. Б.Булганыг баахан байцааж, хорьж шалгаад энэ хэрэгт хамааралгүй, буруугүй юм байна гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгвэл хуулиараа энэ хүн гэрч болох эрх нь сэргэх ёстой. Хэрэг гарсан даруйд Булганы зурж өгсөн ам зураг байдаг. Эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан зураг. Гэтэл эсрэгээрээ Б.Содномдаржаа хамаагүй өндөр, Т.Чимгээ хамаагүй намхан шүү дээ. Гэтэл 20 жилийн дараа гэрч биш Б.Булганаар дахин ам зураг гаргуулсан байна. Харахад яг хөрөг зураг шиг зурсан. Манай дүүгийн гэрээс хурааж авсан альбомноос харж зурсан зураг гэж бодож байгаа” гэлээ.



Хамгийн анхны ам зураг




Холбоотой мэдээлэл