Нийгэм


Жүдо бөхийн Олимпийн анхны медалийн эзэн Ц.Дамдин таалал төгслөө

5 сар, 4 долоо хоног TIMES.MN

"Москва-1980" зуны XXII олимпийн наадмын мөнгөн медальт, Ардын Багш, Гавьяат Тамирчин, улсын начин “Өсөх идэр” Ц.Дамдин 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсчээ. 




Тэрээр 1976 онд Спортын төв ордны самбо, жүдо бөхийн залуучуудын улсын шигшээ багт орж, сар гаруй хугацаанд бэлтгэл хийсний дараа үндэсний шигшээ баг руу шилжсэн байна. Ингээд Үндэсний шигшээ багийн тамирчны хувьд эх орноо төлөөлөн "Москва-1980" зуны XXII олимпийн наадамд амжилттай оролцож, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм. Энэ нь Монголын жүдо бөхийн түүхэн дэх Олимпийн наадмын анхны медаль болж байсан билээ.


Үндэсний бөхөөр барилдаж 1984 онд П.Дагвасүрэн арслангаар тав давж улсын начин цол хүртээд 1988 онд Ж.Мөнхбат аваргаар тав даван улсын начин цолоо батлан “Өсөх идэр” чимэг хүртэж байжээ. Түүний энэхүү амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын гавъяат тамирчин, ардын багш зэрэг цол тэмдгээр шагнаж байсан юм.


Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.