Нийгэм


Нийслэлийн Онцгой байдлын газраас туршлага судалж байна

5 сар, 4 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Онцгой байдлын газар, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах санамж бичгийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар байгуулсан.

   Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газарт туршлага судлахаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 31-р ангийн салааны захирагч, ахмад Т.Өнербек, аврагч гал сөнөөгч, ахлагч Н.Тимубек, жолооч, ахлагч Г.Мөнгөн, дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Г.Уранзул нар ажиллаж байна.

 Алба хаагчид Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, гал түймрийн голомтод авран, хамгаалах, гал унтраах чиглэлээр 7 хоногийн хугацаатай туршлага судална гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.