2018,2-Р Сар,22


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


Допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэр хэн бэ

9 сар, 3 долоо хоног TIMES.MN
Эртнээс уламжлагдан ирсэн монголчуудын спорт бол үндэсний бөх билээ. Монгол хүн бүр үндэсний бөхөө хүндлэн дээдэлж, цагаан сар болон наадмаар зөвхөн бөх л үзэх гэж олон хоног дугаарлан билет авдаг. Харин сүүлийн үед бөхийн найраа, сэргээш гэх мэт зүйлсээс болж үндэсний бөхийн нэр хүнд унаад байгаа.


Тэгвэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Допингийн шинжилгээнд таван бөх бүдэрлээ” гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.


Допингийн эсрэг үндэсний төв 2017 онд нийт 30 гаруй бөхийг шинжилгээнд хамруулсан байна. Харин эдгээр хамрагдсан бөхөөс таван бөх бүдэрсэн сурагтай. Допингийн шинжилгээний дээжийг баяр наадмаар авдаг шинжилгээний адил БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг. Дээжийг хоёр шилэнд савлаж, эхлээд А сорьцыг шинжлүүлдэг байна. Ингээд лабораториос ирсэн хариуг Допингийн эсрэг төв хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан, холбогдох спорт холбоо /Бөхчүүдийн шинжилгээний хариуг МҮБХ-нд/ болон Баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулдаг.


Улмаар МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хэн нэгэн хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд ажлын арав хоногт багтаан танилцуулдаг аж. Тухайн бөхчүүд хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “B” сорьцыг өөрсдийн хүсэлт, зардлаар /зардал 300 ам. доллар/ дахин шинжлүүлэх журамтай. Бөхчүүд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ хариу хүлээж авснаас хойш 14 хоногт багтаан Допингийн эсрэг төвд бичгээр гаргах ёстой байдаг.


Допингийн эсрэг төв нь итгэмжлэгдсэн лабораториос “В” сорьцын шинжилгээний хариу ирснээс хойш ажлын тав хоногт багтаан, сэргээш хэрэглэсэн эсэх тухай дүгнэлт гаргаж, үүнийгээ Зохион байгуулах хороо, холбогдох спорт холбоонд хүргүүлдэг бөгөөд дээрх хоёр байгууллага дүгнэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаагүй бол Допингийн эсрэг төв хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгч болдог байна.


Харин допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг зарлах журмын хугацаа болоогүй аж. Бөхчүүдийн А сорьцын хариуг бөхчүүд болон хариуцсан холбоонд танилцуулах явц үргэлжилж байгаа юм байна.


ЯМАР ТОХИОЛДОЛД ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ВЭ?

МҮБХ-ноос гаргасан Допингийн эсрэг тогтоолоор дараах тохиолдолд бөхчүүдэд шинжилгээ хийхээр журамлажээ.


-Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөх

-Бөхчүүд болон үзэгчдээс нэр заан, шинжилгээнд оруулахыг санал болгосон бөх

-Шинжилгээ хийлгэх хүсэлт өөрөө гаргасан бөх

-Мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон бөх

-Сугалаагаар сонгосон бөх

-Улсын баяр наадамд тавын даваанд унасан улсын алдар цолтой бөхчүүд


ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ХЭРХЭН БҮРДҮҮЛДЭГ ВЭ?

 

-МҮБХ-ноос жил бүр 10 сая төгрөг

-Үндэсний бөхийн дэвжээ тус бүрээс жил бүр 1.5 сая төгрөг

-Захиалгат барилдаан хийж буй байгууллага тус бүрээс нэг сая төгрөг

-Бөхчүүдийн 'Допинггүй Монгол бөхийн төлөө' эв санааны нэгдлийн хандив

-Жаяг дэгийн багийн гишүүд, бөх судлаач, бөхийн зүтгэлтнүүдийн хандив

-Бөх үзэгч, дэмжигчид, байгууллага хамт олны хандив

-Бусад хандив, хөрөнгө 


ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА


 Үндэсний их баяр наадмын хуулинд ингэж заажээ.

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага


16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлээс ногдуулна:

16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

16.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:

16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:

14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.




Холбоотой мэдээлэл


АУДИТ ба АСЕМ
АУДИТ ба АСЕМ
3 долоо хоног, 5 өдөр
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
1 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    9 сар, 1 долоо хоног []


Шууд нэрийг нь хэлж сураа ч. Худлаа битгий хахууль авах гээд ... авсан хойноо нэрийг н хасах гээд л хүлээгээд байгаа юм бишүү.


Зочин    9 сар, 3 долоо хоног []


elersen 5 bokh ch uahaw todorhoi bolson odoo zarlana


Зочин    9 сар, 3 долоо хоног []


elersen 5 bokh ch uahaw todorhoi bolson odoo zarlana


Зочин    9 сар, 3 долоо хоног []


elersen 5 bokh ch uahaw todorhoi bolson odoo zarlana


Зочин    9 сар, 3 долоо хоног []


elersen 5 bokh ch uahaw todorhoi bolson odoo zarlana


Зочин    9 сар, 3 долоо хоног []


elerehgui bga bohchuud bnaa ter l asuudaltai bgaad bna eniig yriltsaj bna


Зочин    9 сар, 3 долоо хоног []


elersen 5 bokh ch uahaw todorhoi bolson odoo zarlana