Нийгэм


МЭДЭГДЭЛ

5 сар, 4 долоо хоног TIMES.MN

МЭДЭГДЭЛ


МИАТ ТӨХК нь Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо (IATA)-ны Аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудитын шалгалт (IOSA), газрын үйл ажиллагааны аудитын шалгалт (ISAGO), Европын холбооны нисэхийн үйл ажиллагааны агентлагын EASA-ийн стандартуудыг бүрэн хангасан, дэлхийн төвшинд хүрсэн, аюулгүй, найдвартай үйлчилгээтэй үндэсний агаарын тээвэрлэгч компани юм.


Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК сүүлийн 3 жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж, зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд 2017 онд 50 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсад 9.8 тэрбум төгрөгийн орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 5 тэрбум төгрөг төлөөд байна.


Гэтэл сүүлийн үед МИАТ ТӨХК-ийн бизнесийн нэр хүндэд халдсан, компанийн үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, илт гүтгэлгийн шинжтэй, өөр зорилго бүхий ташаа мэдээллийг захиалгатай, зохион байгуулалттайгаар зарим сонин, цахим хуудсаар нийтлэж, олон нийтийг төөрөгдүүлэх гэж оролдож байгаад харамсч байна.


Тус компани олон улсын нислэгийн аюулгүй байдал болон найдвартай ажиллагааны багц стандарт шаардлагуудыг өндөр хэмжээнд  хангасны үр дүнд өвлийн улиралд агаарын хөлгийн сул зогсолт ихтэй үед  агаарын хөлгийн нойтон түрээсийн үйл ажиллагааг явуулж сүүлийн 5  жилд 48.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.


Нойтон түрээсийн нислэг нь агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн цэвэр үр ашигтай байхаас гадна компанийн нисэх бүрэлдэхүүний дадлага, туршлага, ур чадвар нэмэгдэх, Монгол Улсаа дэлхийд сурталчилах, компанийн өрсөлдөх чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлэх, үндсэн нислэгүүдийн нэгж цагийн зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай.


МИАТ ТӨХК-ийн нийт ажилчдын хичээл зүтгэлийг харлуулсан, бизнесийн нэр хүндэд халдсан энэ мэт үндэслэлгүй худал гүтгэлэг цаашид үргэлжилбэл холбогдох байгууллагад хандахаа албан ёсоор МЭДЭГДЭЖ байна. 

 

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 4 долоо хоног []


Aeroflot ub-berlin-ub dundjaar 2400000 orchim tug uur nisch bhad miat dundjaar 2000000 orchim tug uur nisch baina. Delhiid hamgiin uneer nisdeg ni miat gej bichsen hun yadaj oir bga aeroflot iin uneeg sudalsan ch baisan boloosoi ter huniig burhan urshuug


Зочин    5 сар, 4 долоо хоног []


DELHIID HAMGIIN ONDOR UNEER NISGEDEG GAZAR BOL MIAT ! ! ! !


Зочин    5 сар, 4 долоо хоног [202.170.68.38]


Sanaachlagtai ajillaad ur dun n garaad irehleer mushgin guilvuulj harluulah n er n mongol turiin tsoriin gants aviyas uu?