Нийгэм


Шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурна

5 сар, 4 долоо хоног TIMES.MN

 Гандантэгчинлэн хийдээс Шинийн 14 буюу 3-р сарын 1-нд Буянт ухаа цогцолборт сүсэгтэн олондоо зориулан үнэ төлбөргүй ном хурна.


Тус номын хурал Буянт ухаа спорт цогцолборт 9 цагаас эхлэнэ. Өндөр Гэгээн Занабазар нь Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ. Тэр цагаас хойш эл өдрийг дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтжээ.


Мөн энэ өдөр Гандантэгчинлэн хийд уламжлал ёсоор хурал, номын зан үйлээ үйлдэнэ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.