Нийгэм


Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

3 өдөр TIMES.MN

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс шинийн гуравны өдрийг дуустал буюу 19-ны өдөр хүртэлх хугацаанд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нийтийн тээврийн маршрутад ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй юм байна. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.


Харин маргааш буюу битүүнд автомашины дугаарын сүүлийн тооноос хамааран тээврийн хэрэгсэлгүй зорчихгүй байх дүрэм хэвийн үйлчилнэ. Тодруулбал, пүрэв гариг тул 4, 9-өөр төгссөн автомашинтай жолооч нар тогтсон цагт хөдөлгөөнд оролцохгүй. Баярын өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулах цагдаа нар хуваарийн дагуу, хэвийн ажиллана.


Иргэн та ч мөн баярын өдрүүдэд явган болон тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлыг хангаж, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриаллаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.