Нийгэм


Хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа өнөөдөр дуусна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа маргааш дуусна.


 Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2-р сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй байдаг.


Энэ онд нийт 40 мянга гаруй албан тушаалтан мэдүүлэг гаргах ёстойгоос өнөөдрийн байдлаар бүртгэл 90 гаруй хувьтай байгаа аж.  Авлигатай тэмцэх газар уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ meduuleg.iaac.mn цахим хуудсаар мэдүүлэх боломжтой. Цахим хуудас 2-р сарын 15- ны 24 цаг хүртэл нээллтэй.


Хэрэв хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд мэдүүлгээ хожимдуусан бол эхний удаад сануулна, хэрэв мэдүүлгээ өгөөгүй, өгөхөөс татгалзсан бол нийтийн албанаас халах арга хэмжээ авдаг байна.



Холбоотой мэдээлэл


Улаанбаатарт 6-8 градус
Улаанбаатарт 6-8 градус
12 цаг, 16 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.