Нийгэм


Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

 Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”  байгуулах тухай  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны А/53, А/44 дүгээр хамтарсан тушаал батлагдсан.

 Энэ хүрээнд “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл” гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдрөөс эхлэн ажиллахаар боллоо.

Тус зөвлөл нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, төсөв санхүү болон захиргааны шийдвэрийн ил тод нээлттэй байдлыг хангах, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


Улаанбаатарт 6-8 градус
Улаанбаатарт 6-8 градус
12 цаг, 28 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.