Нийгэм


Нурангид дарагдаж 27 цаг болсон иргэдийг аврав

4 жил, 3 сар TIMES.MN

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1-р баг \Сайхан баг\ -ийн нутаг “Хөлийн холбоо” гэх газарт Хайлуур жонш олборлож байсан “Хангайн баялаг нөхөрлөл”-ийн уурхайн аманд  2015 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 18 цагийн орчимд 2 хүн дарагдсан тухай дуудлагаар ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн захирагчаар ахлуулсан 12 албан хаагч ослын голомтод ажилласан байна.

            Аврах ажиллагааг Уул уурхайн аврах ангийн бүлгийн дарга онцгой байдлын дэд ахлагч Г.Цэрэндэндэв, дэд ахлагч Б.Мөнхсайхан нар удирдаж 40 метрийн гүнд 4 метр газар бэхэлгээ тавьж, орчим шороо зайлуулж, ослын голомтод ажилласнаас 5 цаг 15 минутын дараа нурангаас иргэдийг эсэн мэнд гарган авчээ.  

            Осолдогчид нурангийн цаана 27 цаг тусгаарлагдсан байжээ. Нурангад дарагдсан иргэн Э 27 настай эрэгтэй, С 36 настай эрэгтэй нар нь Батноров, Хэрлэн сумын харьяат юм.

Аврах ажиллагаанд Уул уурхайн аврах ангиас 12 , Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 7 албан хаагч, Баян-Адрага сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагч, хамгаалагч, сумын хүний эмч, Хөлийн холбоо гэх газрын бичил уурхайн нөхөрлөлүүдээс нийт 45 иргэн, онцгой байдлын албанаас 19 албан хаагч нийт 68 хүн, 8 машин ажилласан байна.

Дээрхи уурхайн амыг нуралт үүссэн тул ашиглахыг хориглож орон нутгаас үйл ажиллагааг нь зогсоосон байжээ. Гэвч уурхайн цооногт орхисон багаж хэрэгслийг авахуулахаар дээрх 2 иргэнийг гуйж оруулсан нь уг осол гарах шалтгаан болжээ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.