2018,2-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


Эцэггүй төрсөн нь тэдний буруу биш

9 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хүмүүний орчлонд хүн төрлийг олж төрөх нь зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтохтой адил тийм ховор хувь заяа ажээ. Гагцхүү энэ хувь заяаг ижий хэмээх тэнгэрийн элч нар бидэнд олгодог.


Гэвч сүүлийн үед тэнгэрийн элч нар минь амьдралын хатуу бэрхэд дийлдэн бяцхан үрээ хаях, төөрүүлэх явдал мэр сэр гарах боллоо. Үүний нэг жишээ бол сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон сошиалаар дөнгөж төрсөн хүүхдээ хогийн саванд хаясан аймшигтай мөртлөө гунигт явдал. Тэрхүү мэдээллийн доор ганц тэр бүсгүйг буруутгаж, харааж, үхвэл таарна гэх мэт сөрөг комментуудыг олон нийт бичсээр байна.


Хэргийг эргэн санавал энэ сарын 08-нд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн баруун талын хогийн цэг дээр өлгийтэй хүүхэд байна гэсэн дуудлага ирсэн байна. Үүний дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж, нярайг тухайн өдөр 15 цагийн орчимд ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгчээ. Хүүхдийн бие одоогоор эсэн мэнд, эмчлүүлж байгаа аж. Харин хүүхдээ хаясан ээжийг нь шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан юм.


Өнгөрсөн оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Эрүүгийн хуулиар “хүүхдээ хаях, төөрүүлэх” гэсэн гэмт хэргийн зүйлчлэл шинээр бий болж, хүүхдээ хаясан эхэд таван жил хүртэлх хугацаагаар хорих, ялаар шийтгэнэ гэж заажээ.


Гэвч дөнгөж амьдралд хөл тавьж буй залуухан охид яагаад ийм хүнээс гарамгүй, тэр дундаа эх хүн, эмэгтэй хүнээс гарамгүй аймшигт алхам хийхэд хүрэв. Үүний буруутан нь хэдийгээр тухайн бүсгүй хэдий ч хэн түүнийг ийм алхам хийхэд хүргэв. Нялх биетэй, шархалсан зүрхтэй, залуухан ээж шоронгийн хаалга татаж, харин юу ч мэдэхгүй бяцхан үр асрамжийн төв бараадахаар болсон.


Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баярбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Эл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа А гэгч нь 22 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Төв аймгийн харьяат иргэн бөгөөд нийслэл хотод түр оршин суух хаягтай. А сэтгэцийн хувьд цоо эрүүл. ЭХЭМҮТ-д амаржаад эмнэлгээс гарахдаа “Эцэггүй хүүхэд төрүүлсэн” гэсэн шалтгаанаар ойролцоох хогийн саванд хүүхдээ торонд хийж хаясан. Хүүхдийг хаягдсан даруйд нь хугацаа алдалгүй олсон учир биеийн байдал нь эсэн мэнд, сайн байна" гэсэн юм.


Охид, бүсгүйчүүдийн ийм төрлийн үйлдэлдээ хэлдэг ганц тайлбар нь "Эцэггүй хүүхэд төрүүлсэн" гэдэг үг. Гэвч хэн нэгэн эрэгтэй хүн, эцэг нь байж л ураг бүрэлддэг байлтай. Эцэггүй төрсөн нь юу ч мэдэхгүй бяцхан зүрхнүүдийн буруу биш шүү дээ.  


2013 онд ийм гэмт хэргийн 11 тохиолдол бүртгэгдсэн бол 2014 онд 18 болж, 33.4 хувиар өсчээ. Энэ тоо нэмэгдэхэд мэдээж хүсээгүй жирэмслэлт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, ядуу буурай амьдрал зэрэг олон шалтгаан нөлөөлж байгаа. Гэвч хамгийн том шалтгаан нь хүсээгүй жирэмслэлт, гэр бүл салалт юм.


2006 онд нийслэлд 1,064 гэр бүл салж байсан бол 2015 оны байдлаар 2,215 болж хоёр дахин өсчээ. 2013, 2014, 2015 оныг харахад гэр бүл салалт тогтмол 200-гаар нэмэгдсэн байна. Энэ тоог бууруулахын тулд үе шаттайгаар, хүүхдүүдэд багаас нь эрүүл мэнд болоод сэтгэл зүйн боловсрол олгох нь чухал байна.


Мөн эцэг эхчүүдийн анхаарал хамгаас чухал. Хүүхэдтэйгээ багаас нь амьдралын сайн, муу элдэв зүйлийг нуулгүй ярилцаж, зөвлөгөө өгч, тусалж дэмжиж байх нь илүү үр дүнтэй гэдгийг мэргэжилтнүүд цаг ямагт сануулсаар байгаа билээ. Тиймээс дөнгөж хорвоод мэндлээд ээж, аавдаа хаягддаг хүүхдүүдийн тоог бууруулахад хүн бүрийн хандлага маш чухал юм. Буруутай этгээдийг хайж шийтгэх нь хуулийн хэрэгжилт хэдий ч ийм алхам хийсэн шалтгааныг нь тогтоож, дахин өөр хэн нэгэн ийм алхам хийхээс өмнө урьдчилан сэргийлүүлэх нь хамгийн гол асуудал юм. 




Холбоотой мэдээлэл


АУДИТ ба АСЕМ
АУДИТ ба АСЕМ
5 өдөр, 14 цаг
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
3 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    9 сар, 1 долоо хоног []


ДОТООЖОО ТАЙЛААД ХОЁР ХӨЛӨӨ АЛЦАЙЛГААД ДЭЭШЭЭ ХАРААД ТЭГҮҮЛЖ БАЙХДАА ЭНЭ ТУХАЙ БОДОХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ БАНДИ НАР Ч ГЭСЭН ДЭЭР НЬ ГАРЧ ГАНЦ ХОЁР ХӨДЛӨӨД Л ЖИРЭН ГОД ТЭГЭЭД Л БУРУУ ХАРААД ХУРХИРЧ ГАРНА. НӨГӨӨ ОХИН ХӨӨРХИЙ ИД ДУР ХҮСЭЛ НЬ ОРГИЛЖ ТАТАЖ ЧАНГААЖ БАЙГААД БАРУУН ГАРААРАА ПАД ПАД ХИЙЛГЭЭД Л АСУУДАЛ ШУВТРАНА. ИНГЭЭД ХОЁУЛАА АМЬДРАЛДАА ТОМ АЛДАА ХИЙЖ БАЙГААГАА УХААРАХГҮЙ. ХАЙРАА ЯРИАРАЙ ЗАЛГААРАЙ Л ГЭНЭ. БАНДИ ТАГ ЧИГ ИНГЭЭД Л ДАРААГИЙН САРААС ОХИНЫ ЮМ НЬ ИРЭХГҮЙ ДОТООЖИНД ГАМТАЙ БОЛНО. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭМЭГНЭЛ. СЕКСИЙН БОЛОВСРОЛЫГ АХЛАХ АНГИАС НЬ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ОДОО ГЭХДЭЭ ДУНД АНГИАСАА Л ХАГА ХАГА ҮСРЭЭД БАРАГ МАНИУСДАА БАГШЛАХ БИЗ. ҮРИЙН ШИНГЭНЭЭ ХАА ХАМААГҮЙ ЦАЦАХАА БОЛЬЁО


Зочин    9 сар, 1 долоо хоног []


эцэггүй хүүхэд гэж юу байсан юм бэ. Тэд нар чинь навч цэцэгнээс ургаагүй юм байгаа биздэ.


Зочин    9 сар, 1 долоо хоног []


Өөрөө хүүхдээ өмгөх хүсэлгүй бол улс авах хэрэгтэй. Хичнээн хүүхэд ингэж хог дээр хаягдаж байгааг бид нар мэдэхгүй ш дээ.


Зочин    9 сар, 1 долоо хоног []


орост хүүхэд хүлээж авдаг инкубатор шиг юм тавьж, ээжүүд төрсөн хүүхдээ хүсэхгүй, өсгөх боломжгүй бол аваачиж тавьдаг гэсэн


Зочин    9 сар, 1 долоо хоног []


Дээр үед хүсээгүй хүүхдээ хүрдэн дээр тавьдаг байсан гэсэн


Зочин    9 сар, 1 долоо хоног []


Өөрөө хүүхдээ өмгөх хүсэлгүй бол улс авах хэрэгтэй. Хичнээн хүүхэд ингэж хог дээр хаягдаж байгааг бид нар мэдэхгүй ш дээ.


Зочин    9 сар, 1 долоо хоног []


Odoogiin xuuxnuud zavxai enger sul deer n tolgoi muu boloxoor arga baiudee emegtei xun ex xun gedgee mederdedeggui terii n ch usgusun eejuud n adilxan yum boloxoro zaaj ugduggui udmiin zavxai zaidan