Спорт


Монголын тамирчдын уралдаан маргааш эхэлнэ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

"Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй Монгол улсын гүйлтийн цанын тамирчид 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд "Алтпениса гүйлтийн цанын төв"-д уралдах хуваарьтай байна.


Энэ удаагийн цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд манай баг тамирчид олимпийн тосгоноо бэлтгэл, сургуулилтаа базаасаар байна. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд ОУХМ Ч.Отгонцэцэг 02 дугаар сарын 15-ны 14:30 цагт, ОУХМ Б.Ачбадрах 16-ны 14:00 цагт хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих аж.


ОУХМ Ч.Отгонцэцэг нь “Сочи - 2014” Өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн онд ДАШТ-ний В ангилалд шагналт IV байрт орж байсан бол ОУХМ Б.Ачбадрах 2017 оны ДАШТ-ний В ангилалд хүрэл медаль хүртэж байсан амжилттай.


Монголын үндэсний олимпийн хороо



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр [202.21.100.210]


АМЖИЛТ ХҮСЬЕ. САР ШИНЭДЭЭ САЙХАН МЭДЭЭ ДУУЛГААРАЙ