Улс төр


БХ-ын сайд Н.Энхболд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

4 өдөр TIMES.MN

Билгийн тооллын 17дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон Нохой жилийн  хаврын тэргүүн сарын сар шинийн  босгон дээр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.



Чуулганы хуралдаан завсарласан энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдоо хүлээн авч уулзаж байна. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд  Н.Энхболд тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдэнд намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хуулийн төсөл зэргээ тайлагналаа.




УИХ-ын гишүүн Н.Энхболд тойрогтоо ажиллах үеэрээ өвөлжилт хүндэрсэн сумдад өвс хүргэсэн нь цагаа олсон ажил болсон гэдгийг орон нутгийн иргэд хэлж байлаа. Иргэдтэй уулзахад  УИХ-аас батлагдсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн талаар  үнэн бодит мэдээлэл авлаа. УИХ-ын гишүүд танхимдаа таарамж муутай телевизээр хэрүүл нь түлхүү гарч байгаа нь  харамсалтай. Мөн энэ байдал нь иргэдэд муу нөлөөтэй гэдгийг ч иргэд сануулаад авсан. 







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 өдөр []


enhbold gedeg hun uur.su ich.sei iim uildel huuli bus shu de ⁉️ mgl ard tumne ulanda bolson bolgui taraaj bh ymar shaardlaga bna naad hogoo oloh munguu hamaas olson be ... ichej amdarj sur.sai