Нийгэм


Анх удаа " Улсын аварга цаачин" тодорчээ

4 өдөр, 17 цаг TIMES.MN

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Чулуу овогтой Батбаярт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар “Улсын тэргүүний цаачин”-ы энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. Ч.Батбаяр өнгөрсөн онд 150 цаа буга тоолуулж, хамгийн их цаа буга тоолуулсан үзүүлэлтээр анхны “Улсын тэргүүний цаачин” цол хүртэж байна.




Тэрээр 2015 онд сумын аварга цаачин, 2016 онд аймгийн аварга цаачин цол хүртсэн юм. Цаа буга ихэрлэх тохиолдол ховор байдаг бөгөөд тэдний хотонд өнгөрсөн жил 3 ихэр хугаш төрсөн байна. Нас гүйцсэн эр цаа бугыг этэр, уналга ачлагын цаа бугыг зарь, эм цаа бугыг мянджиг, төлийг хугаш гэж нэрлэдэг. Цаа бугын тоо толгой 1994 онд 400 гаруй тоо толгойд хүрч цөөрсөн бол одоо 2159 хүрч өссөн байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.