Спорт


Монголын гимнастикчид олон улсын тэмцээнээс медаль хүртэв

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Уран сайхны гимнастикийн “OLYMPIA74” олон улсын тэмцээн энэ сарын 10-11 өдрүүдэд Болгар улсын Софи хотод амжилттай боллоо.


Тус тэмцээнд 16 улсын 500 гаруй тамирчид оролцсон бөгөөд Монгол улсаас олон улсын шүүгч Б.Эрдэнэзаяа, насанд хүрэгчдийн ангилалд Х.Ундрам, өсвөрийн ангилалд Т.Цэцнээ, Б.Удвал, Т.Марал-Од, Н.Урангоо, З.Саруул, З.Анхтамир, Н.Мандуухай нарын бүрэлдэхүүнтэй баг, тамирчид оролцлоо.


Уран сайхны гимнастикийн “OLYMPIA74” олон улсын тэмцээний эхний өдөр буюу 2 сарын 10-нд:

-Өсвөрийн 2008В ангилалд Т.Цэцнээ чөлөөт дасгал Алт, олстой дасгал Алт, нийлбэр дүнгээр Алт;

-Б.Удвал чөлөөт дасгалд Мөнгө, олстой дасгал Мөнгө, нийлбэр дүнгээр Хүрэл;

-Т.Марал-Од чөлөөт дасгал Хүрэл, олстой дасгал Мөнгө, нийлбэр дүнгээр шагналт 4-р байр

-2008А ангилалд З.Саруул нийлбэр дүнгээр шагналт 5-р байр;

-Н.Урангоо чөлөөт дасгал Мөнгө, бөмбөгтэй дасгал Хүрэл;

-2010 ангилалд Н.Мандуухай мөнгөн медаль хүртсэн амжилттай оролцсон.




2 дахь өдөр буюу 2 сарын 11-нд

-2007А ангилалд З.Анхтамир чөлөөт дасгалд Алт;

-Насанд хүрэгчид ангилалд Х.Ундрам цагирагтай дасгал Алт, Бөмбөгтэй дасгал Алт, булавтай дасгалд Алт, нийлбэр дүнгээр Алтан медаль хүртжээ.




Х.Ундрам Монголын баг тамирчид Эстони улсын Тарту хотод 2018 оны 2 сарын 16-18 өдрүүдэд зохион байгуулагдах Уран сайхны гимнастикийн “Miss Valentine 2018” олон улсын тэмцээнд оролцоно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.