Улс төр


Н.Энхбаяр: Дээд боловсролын зардлыг улсаас гаргадаг болъё

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

 Өнөөдөр МАХН-ын удирдлагууд Их чуулганыхаа үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Н.Энхбаяр “МАХН УИХ-д суудалтай суудалгүй эсэх нь жижиг асуудал. Одоо бүгдээрээ залуучуудаа боловсролтой болгоё. Дээд боловсролын зардлыг улсаас гаргадаг болъё гэсэн зарчмыг бид Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй. Дээр нь ядуу амьдралтай хүмүүсээ бүгдээрээ харж хандъя. Залуу гэр бүлийг дэмжиж орон сууц үнэгүй өгөх зэргийг Үндсэн хуульд тусгаж өгөх санал гаргасан. Улс орноо өөд нь татах бүрэн бололцоо бидэнд байна. Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахыг хүсэж байгаа хүн бүхэн бидний Үндсэн хуулийн шинэ төслийг хэлэлцэх болов уу гэж найдаж байгаа. Байгалийн баялгийг ард түмэндээ өгөх зөв үү? Энэ бүхнийг яръя” гэсэн юм. 


МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал "МАХН-ын Их чуулган энэ сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдлаа. Хуралд нийт төлөөлөгч 1,020 оролцсон. Их чуулганаар Монгол Улсын цаашдын хөгжлийн гарц шийдэл, Бага чуулган, гүйцэтгэх товчооны ажлыг хэлэлцсэн. Ингээд бид намын даргаараа Н.Энхбаярыг улираан сонголоо. Намын даргыг сонгох үеэр заалнаас хүн дэвшээгүй. Түүнчлэн зохион байгуулалтын ажлыг хэлэлцэж 181 хүний бүрэлдэхүүнтэй Бага чуулганы гишүүдээ сонгосон. Мөн намын хяналт ёс зүйн хорооны 11 гишүүнийг сонгосон байгаа. МАХН-ын шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрмээ хэлэлцэж баталлаа" гэсэн юм.


Харин МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “МАХН парламентад суудалтай хэвээрээ байгаа. Харин тэр төлөөллийг өөрчлөх үү үгүй юу гэдэг нь дараагийн асуудал. Манай намыг парламентад төлөөлж байгаа хүн бие дааж сонгогдоогүй. Орхон аймгийнхан МАХН-д саналаа өгсөн. Энэ утгаараа гишүүнийг эгүүлэн татах эсэхийг нам дотроо хэлэлцэнэ” гэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


ene zov tehdee Mongol huuhduuded hytad bas erliizuud ulsiin zardalaar surchihaad gadaadruu zugttag bisan gesen uuniig tsenzurtai bodlogo bolgoh heregtei