Монголын мөсөн авиралтын тамирчид олон улсаас анх удаа медаль хүртлээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

БНСУ-ын Чонсонг хотод мөсөнд авиралтын Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон тамирчин өрсөлдсөнөөс Н.Хэрлэн мөнгө, Д.Энхбаатар хүрэл медаль хүртсэн байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын мөсөнд авирагчид анхны медалиа авсан нь энэ  юм.


Монгол Улсын тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байрт оржээ. Тус тэмцээнд 18 орны 100 гаруй тамирчин өрсөлдөж байна. Манай баг тамирчид үргэлжлүүлэн Дэлхийн цомд өрсөлдөх аж. Сонирхуулахад мөсөнд авиралтын спорт нь 2022 оны өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт орж байгаа бөгөөд энэ спортын төрлөөр Монголын тамирчид медаль хүртэх боломж ойрхон байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.