Шар


Ө.Мөөжиг шагналынхаа 50 хувийг Р.Адьяад өгчээ

5 сар TIMES.MN

25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны оны анхны дугаараа БНСУ-аас бэлтгэн хүргэлээ. Энэ удаагийн дугаарт жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг), Р.Адъяа нар оролцсон юм. Тэд 10 хоногийн турш 21 мянган воныг хүнсэндээ хэрэглэх даалгаварыг авсан. 

Энэ удаагийн оролцогчид ихэнх даалгаварыг монголчуудын очдог Монгол таунд байрлах цайны газар, үйлчилгээний төвд гүйцэтгэсэн. Тэд олон даалгаварыг биелүүлж, бас монголчуудтайгаа уулзах боломж ч олон байлаа. Гэхдээ хамгийн их мөнгөтэй үлдсэн нь ялагч болох учиртай.

Энэ удаа Мөөжиг 13 мянган вонтой үлдсэн бол Р.Адьяа 10 мянган вонтой нэвтрүүлэгийг дуусгасан. Ингээд ялагчийн 3 сая воныг Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ авсан бөгөөд тэрбээр шагналынхаа 50 хувийг Р.Адьяад өгсөн гэнэ шүү.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар [122.201.31.8]


Yun 50 huvi! Bugdig Adiya avah b snig 25 inhan uursduu durmee jurchij .. Torgood Adiya ni turuuleh b san yum